Хувийн хэвшилтэй хамтран хотын гудамжуудыг тохижуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хотын төвийн гол гудамжуудыг тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын музей” НӨҮГ, Монголын дүрслэх урлагийн холбоодын холбогдох дарга,  мэргэжилтнүүд  оролцов. Ажлын хэсгийн гишүүд хамтран ажиллаж, нийслэлийн  тохижилтын ажлын уялдаа холбоог сайжруулж, Чингисийн өргөн чөлөө, Ю.Цэдэнбалын талбай, Жуулчны гудамж, Анкарагийн гудамж, Токиогийн гудамжийг тохижуулах зураг төсөл боловсруулан 2015 оны ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар боллоо.

Ингэснээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Мөн олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын дэмжлэгтэйгээр нийслэлийн иргэдээ орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, гудамж талбайн төлөвлөлт, тохижилтыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэхийг зорьж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яг зөв. 2015-03-10 09:55:09
    яааг зөв шийдэл байна. хотын төсөвөөс асар их үнээр баахан цэцэг ногоо тарьчихаад тэрний нь арчилдаг хүн байхгүй хатаад үхдэг. баахан мөнгө завсраас нь туудаг. ...
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах