Цахилгааны урамшууллыг зогсоосонд иргэд сэтгэл дундуур байна
2011 оноос шаардлага хангасан гэр хорооллын өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгодог болсон. Дунджаар жилд гэр хорооллын 27 мянган өрх цахилгааны үнийн урамшуулалд хамрагддаг гэсэн тооцоо байгаа.
 
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж, иргэдийн халаасан дахь хэд хаанаа ч хүрэхгүй болсон цагт энэ нь ихээхэн дэмжлэг болдог байв. Гэвч энэхүү цахилгааны урамшууллыг нэгдүгээр сараас түр хугацаанд зогсоохоор болжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас энэ талаар тайлбарлахдаа “Улсын төсөв хямарсан. Энэ оны төсвийн төсөлд одоогоор цахилгааны үнийн урамшууллын төсөв тусгагдаагүй” гэж байна.
 
Тиймээс цахилгааны урамшууллын гэрээг шинээр байгуулах асуудлыг түр зогсоосон байна. Харин өнгөрсөн жилүүдэд гэрээ байгуулсан иргэдийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа хэмээн албаны хүн мэдээллээ.
 
Уг нь цахилгааны урамшууллыг гэр хорооллын өрхүүд эдэлснээр тэдний амьдралд ихээхэн дэм болдог байжээ. Учир нь гэрийн халаалтын системийг бүрэн цахилгаанаар шийдсэн, цахилгаан халаагуур бүхий айл өрхийн 18.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны мөнгийг 50 хувиар хөнгөлж тооцдог байсан юм.
 
Мөн шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүртэй, мөн дулаалгатай гэр, сууцтай өрхийн 200 квт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байжээ. Ийнхүү гэр хорооллын иргэд цахилгааны урамшуулалд хамрагдсанаар сард 10 мянган төгрөгийг хэмнэдэг байсан аж.
 
Жил бүр агаарын бохирдолд зориулан тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө төсөвлөдөг ч үр дүнгээ өгч харагддаггүй. Ганцхан жишээ дурдахад сүүлийн гурван жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа юм. Ингэхдээ бүрэн шаталттай утаа бага ялгаруулдаг зуух, халдаг эсгий  бүрээс, кокосжсон нүүрс, шахмал түлш, цахилгааны урамшуулал гэх мэтэд зарцуулсан байгаа юм.
 
Гэтэл дээрх төслүүдээс  хамгийн их үр дүнтэй байсан нь цахилгааны урамшуулал гэж иргэд үзэж байна. Гэвч иргэдийн амьдрал болоод бодит байдалтай хамгийн сайн тохирч байсан  цахилгааны урамшуулалд маш бага мөнгө зарцуулж байсан нь эрх баригчдын  харалган шийдвэрийн гай.
 
Нэгэнт л бүх нийтийг орон сууцжуулж чадахгүйгээс хойш утаа их ялгаруулдаг зуухыг,  утаагүй цахилгаан халаалт гэх мэтээр орлуулбал арай л илүү үр дүнтэй баймаар. Гэтэл эрх баригчид хэзээ ч үр дүнгээ өгөхгүй өнөөх утаагүй зуухандаа өдий төдийн мөнгийг төсөвлөж байгаа нь иргэдийн гайхшралыг төрүүлж байна.
 
Ямартай ч түр хугацаагаар зогсоогоод байгаа цахилгааны урамшууллыг эдийн засаг сэргээд ирэхээр үргэлжлүүлнэ гэж найдаж  суухаас өөр арга зам  иргэдэд үлдээгүй бололтой.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • horloo 2015-03-10 13:31:58
    Tsahilgaanii uniig hunguldug baisan ni bas nemer boldog baisan. manaih 21000 tugrug orchom gardag. Hungulult baihad 6000 orchom tugrug hunguldug baisan. Say 21...
    103.10.23.21
    Мэдэгдсэн Хариулах
    • horloo 2015-03-10 13:34:42
      Say 21000 tugrugiig buten tulsun ni hetsuu baisan. Manaih agaariin bohirdliig buuruulahad uuriin zugees chadah chineger orolcoj baigaa. Jishee ni: shahmal tulsh...
      103.10.23.21
      Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2015-03-10 12:59:47
    Хэрэв хучингуй болгосон гээд байвал хууль журмыг нь бариад шуухэд ханд Баталгаатай ялна
    112.72.13.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Dagba 2015-03-10 12:54:41
    Энэ шийдвэрийг зугээр нэг компаны удирдлага хучингуй болгодоггуй юм. УИХ аар баталсан хуультай зарлигтай ЗГ аар баталсан журамтай дээр нь тариф баталсан
    112.72.13.169
    Мэдэгдсэн Хариулах
  • BolormaaUnheer 2015-03-10 12:42:32
    Ugui bailgui dee
    112.72.13.169
    Мэдэгдсэн Хариулах
  • gaj togtoltsoo 2015-03-10 11:19:39
    unegui yum gej baidaggui yum shuu
    202.126.89.175
    Мэдэгдсэн Хариулах
  • тэрсүүд  2015-03-10 09:49:54
    нүүрсээ түлээд бай . ялангуяа таван толгойн нүүрсийг ихээр түл тэгвэл бүр сайн хордох болно.
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАР УТААЧИН 2015-03-10 07:14:42
    МАНАЙХ НҮҮРС ТҮЛЭХГҮЙ ЦАХИЛГААНААР ХАЛДАГ ШАЛ ГЭРТЭЭ ТАВЬСАН ЧИНЬ ОДОО УРАМШУУЛАЛ ӨГӨХГҮЙ ХАЛААЛТАА ХААГААД НҮҮРС ТҮЛДЭГ .
    202.179.28.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Новшнууд 2015-03-10 05:32:20
    Цахилгааны үнийг чинь хөнгөлж өгнө гэхээр баахан айлууд цахилгаан халаалт авах гэж багагүй мөнгө зарцуулсан. Үүнийг маань буцааж худалдаж ав!
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
    • Толь 2015-03-10 13:05:08
      Шуухэд ханд Ялна
      112.72.13.169
      Мэдэгдсэн Хариулах
  • Хэрэглэгч 2015-03-10 04:50:30
    Цахилгааны урамшуулалын гэрээг авахын тулд гэр хорооллын айл нь өөрсдийн зуух, пийшэнгүй болох шаардлага тавьж байсан. Одоо энэ айлууд гал түлж дулаацаж чадахгү...
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Уулын өвгөн 2015-03-10 02:38:18
    Цахилгаан үйлдвэрлэнэ гэдэг бол оюуны потенциал их шингэсэн, байгалийн баялаг их орсон үнэ өндөртэй нарийн технологи шаардсан ажил. Иймээс түүнийг бодит үнээс д...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-10 02:30:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-10 01:49:45
    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба...
    122.201.21.232
    Мэдэгдсэн Хариулах
    • ШУНАЛТАЙ ШУЛААЧ ШУЛАМ 2015-03-10 07:18:38
      БИТГИЙ ГОЁ ХУЦ ЛУУВАРЧИН ДЭЭРЭМЧИН МИНЬ ТЭНЭГҮҮД Л 25 ДОЛЛАР АВАХ БАЙХ . ТЭНЭГИЙН ТОЛГОЙГ ТЭНЭГ Л ЭРГҮҮЛНЭ ДЭЭ...
      202.179.28.123
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-10 01:46:43
    Ene halamjiig sergeej bolohgui. Hereglesen zuiliinhee uniig tulj surah heregtei.Avilgachid eldevn halamjaa sanhuujuulehiin tuld tugrug emisseer garguulj baina
    159.153.146.63
    Мэдэгдсэн Хариулах
  • nknknk 2015-03-10 01:18:17
    unegui ym gej baidaggui ymaa
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах