​Цөөнгүй эмэгтэйчүүд эрүүлжүүлэгджээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг охид эмэгтэчүүд ихэд өргөн тэмдэглэлээ. Мөн энэ өдрүүдэд цөөнгүй эмэгтэй эрүүлжүүлэхийн хаалгыг татсан байна. Улаанбаатарын ХЦГ-аас авсан мэдээллээр, амралтын өдрөөр Улаанбаатар хотын хэмжээгээр нийтдээ 163 хүн эрүүлжүүлэгджээ.
Хуучнаар Төмөр замын эрүүлжүүлэх буюу эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд олон эмэгтэй саатуулагдсан байна. Мөн замын цагдаагийн хяналтаар 98 согтуу жолооч илэрснээс 28 хүнийг нь эрүүлжүүлжээ. Зөвхөн эрүүлжүүлэн саатуулах нэг байранд гэхэд 43 хүн саатуулагдсан  нь өнгөрсөн долоо хоногийнхоос архидалт ихэссэн үзүүлэлттэй байна.

Дашрамд, дуулгахад, эрүүлжүүлэх байрыг шинэчилсэн хуулиар Саатуулах төв гэдэг бөгөөд архи хэтрүүлэн хэрэглээд хэрэг зөрчил гаргасан хүнийг энэ төвд хүргэдэг. Харин архины хордлогод орсон хүнийг эмнэлгийн байранд аваачдаг ажээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • brr 2015-03-09 16:27:22
    Naad mart- gesen bayaraa boliochee, mgl oos uur gazar temdegledeg yumuu, temdegleh ch gej dee, arhidalt.- Temdegleh gedeg chini uur utga uchirtai baih shuu.
    90.180.157.88
    Мэдэгдсэн Хариулах
  • gerel 2015-03-09 04:18:13
    Busguichuul huurhii!! amidraldaa gutaad uusan bl gui de! Hani alilhui h gantsaar amidral avch yabah tiim amar uu??
    122.201.21.136
    Мэдэгдсэн Хариулах