А.Мөрөн европт тоглохоор боллоо
Монголын үндэсний шигшээ багийн тамирчин  А.Мөрөн Сербийн ФК Мачва клубтэй албан ёсоор гэрээ байгууллаа. Монголын хамгийн анхны мэргэжлийн тамирчин тэрбээр европ тивд тоглохоор болсон анхны Монгол тамирчин боллоо. Тэрбээр шинэ багтайгаа хэдэн жилийн гэрээ байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

А.Мөрөн Сербийн мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотноо гурван долоо хоногийн турш бэлтгэл хийсэн аж. Сербийн I лигийн дөрвөн багтай хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар хувийн дасгалжуулагчтайгаа өдөр бүр бэлтгэлээ базаасан гэнэ. А.Мөрөн улсынхаа шигшээ багт дуудагдсан учир ирэх долоо хоногийн бямба гарагт болох Сербийн лигийн 16 дугаар тойргийн дараа эх орондоо ирнэ.
 
А.Мөрөн өнгөрсөн жил Тайландын үндэсний лигийн “Краби” багт тоглохоор  гэрээ байгуулан явж байсан юм. 

Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.