Харилцагч эмэгтэйчүүддээ "Улаан булан, Улаан сарнай"–тай гэнэтийн бэлэг барилаа
Төрийн банкнаас Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан "Улаан булан, Улаан сарнай" арга хэмжээг зохион байгуулж, харилцагч эмэгтэйчүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээнд тус банкны Ерөнхий захирал Д.Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б.Дэлгэрбаяр, Орлогч захирал Т.Дорждэрэм, Орлогч захирал Б.Очбадрах нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Төрийн банкны элч дуучид болох МУГЖ Д.Энхзул, хүү Э.Чинбаяр, МУСТА Б.Амархүү, А.Түмэн-Өлзий, УВЕРТЮРА хамтлаг оролцож ая дуугаа өргөж,улаан сарнай бүхий Банкны гарын бэлгийг харилцагч бүсгүйчүүддээ гардуулсан нь тэдэнд гэнэтийн бэлэг болсон үйл явдал боллоо.



Бүсгүйчүүд та бүхэн минь үргэлж инээмсэглэж яваарай.


 
  
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Бусдад түгээх
  • gplus