Үндэсний шигшээ баг Зүүн Тиморыг зорилоо
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр Зүүн Тиморыг зорилоо. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол-Зүүн Тиморын багууд шалгараад байгаа билээ. Энэхүү тоглолт Зүүн Тиморт гуравдугаар сарын 12-ны өдөр болох бол хариу тоглолт 17-нд Улаанбаатар хотноо болох юм.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч "Хоромхон" клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар  томилогдсон юм. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine