АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдана
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 18:00 цагаас хуралдах тов зарлажээ. Тус хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дараагийн сайдын асуудлыг хэлэлцэх аж.

УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдаасаа татзалзах хүсэлтийг энэ сарын дундуур УИХ ёсоор болгосон. Харин  Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайд томилтол Уул уурхайн сайд Д.Ганхуяг хоёр яамны сайдын албыг хавсран гүйцэтгэхээр болсон. 

Намын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл хуралдаж сайдын нэрийг дэвшүүлж Ардчилсан намын бүлгийн хуралдаанд оруулах юм байна. Бүлэг хуралдаад нэр дэвшүүлсэн хүнийг дэмжвэл байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга монгол 2014-05-29 04:51:13
    Би аль ч намын гишүүн биш . Гэхдээ АН улаан фэн 20 жил явлаа. Та нараас ёстой юу ч гарахгүй юм байна. Ямар харамсалтай юм бэ? Одоо бүр улаан цаймдаа гарч намынхаа удирдлагын хэдэн нөхдөө цатгачихаад дараагийн сонгуульд ялагдаад гадагшаа явахаар зэхэж байх
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах