Хоригдож буй эмэгтэйчүүдийг баярлуулжээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид боллоо.  Уг арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгөх нь энэ арга хэмжээний зорилго байсан юм. 

“Сувдан хэлхээ” баярын өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаан эмэгтэй төлөөлөгч санаачлан зохион байгуулжээ. Мөн зарим урлагийн төлөөлөгчид хорих ангид  хүмүүжиж байгаа бүсгүйчүүдэд уран бүтээлээ толилуулсан юм. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг “Эмэгтэй хүмүүс учраас бид нийгэмд болж буй эмзэг асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг. Энд байгаа бүсгүйчүүд бол азай буурал аав, ээжийнхээ охин нь, халамжит ханийнхаа түшиг нь, үр хүүхдийнхээ ээж нь юм шүү” гэж байлаа. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine