Хятадын Батлан хамгаалахын төсөв 2015 онд 10,1 хувиар өснө
 Хятад 2015 онд Батлан хамгаалахынхаа төсвийг 10,1 хувиар өсгөн 144,2 тэрбум ам.доллар хүргэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдэсэн байна. Энэ оны төсвийн тухай баримтанд “Үндэсний батлан хамгаалахын зардал ойролцоогоор 886,898 тэрбум юань болох нь өнгөрсөн жилийнхээс 10,1 хувиар илүү байна” гэжээ.
 
БНХАУ-ын Батлан хамгаалахын төсөв нь дэлхийд Америкийн дараа хоёрдугаарт ордог бөгөөд сүүлийн арав гаруй жилийн турш жилээс жилд тогтмол өссөөр ирсэн. 2014 онд Хятадын батлан хамгаалахын төсөв өмнөх жилийнхээс 12,2 хувиар өсч 132 тэрбум ам.доллар болж байв. 2013 онд өмнөх жилийнхээс 10,7 хувиар, 2012 онд өмнөх жилийнхээс 11,2 хувиар, 2011 онд өмнөх жилийнхээсээ 12,7 хувиар өссөн байдаг.
 
Батлан хамгаалахын энэ жилийн төсвийг пүрэв гарагт эхэлсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлаар эцсийн байдлаар батлах юм. Хятадын Батлан хамгаалахын жилийн төсөв жил ирэх тусам өсч байгаад Америк тэргүүтэй өрнөдийн орнууд улам ихээр сэтгэл түгшиж байгаагаа удаа дараалан илэрхийлдэг ч хариуд нь Хятадын тал дайрах бус зөвхөн хамгаалахад голлон анхаарч байгаа гэдэг.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2015-03-06 14:11:14
    Хятад батлан хамгаалах зардлаа өсгөөд байдаг. Манайх бас тодорхой хэмжээгээр өсгөдөг байлгүйдээ.
    119.193.200.52
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-06 05:10:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.181
    Мэдэгдсэн Хариулах