Зайлшгүй шаардлагатай эмийн үнэ хэт өндөр орны тоонд багтаж байна
Жил бүр хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүн амын өвчлөл нэмэгдэж, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж үүд хаалгаа барихад хүрдэг.Энэ үеэр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдэж иргэд коридорт  хэвтэн эмчлүүлдэг юм.  

Ингэж эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс бүгд хэвтэхээс өөр аргагүй хүндэрсэн хүмүүс байдаг. Харин хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүс гэрээр эмчилгээ хийлгэдэг. Өөрөөр хэлбэл эмийн эмчилгээ хийдэг гэсэн үг.  Гэхдээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь хүндэрч эмнэлэгт хандахаас аргагүйд хүрч байгаа юм. Учир нь манайд эмийн үнэ хэт өндөр тул иргэд тэр бүр үнэ өртөг өндөртэй эмийг авч хэрэглэж чадахгүй байна.

Хэдийгээр 2013 оноос эхлэн эмчийн жороор зарим эмийг хөнгөлөлттэй  үнээр олгож байгаа ч үүнийг үр дүнгүй гэж шүүмжлэх иргэд цөөнгүй бий. Тодруулбал эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр  авах боломжтой эмүүдийн жагсаалтыг иргэдэд харуулдаггүй төдийгүй өөрсдөө  жор харж байгаад энэ эм хөнгөлөлтөд хамаарахгүй, энийг тэдэн хувиар бууруулна хэмээн хэлж өгдөг нь иргэдийн дунд нэлээд хардалт дагуулж байна.  Иргэд өөрсдөө ямар эмийг хэдэн төгрөг хямдруулж буйг харахыг хүсэж байгаа юм.

Ер нь манай улсад эмийн үнэ хэт өндөр байгааг сүүлийн үед хаа хаанаа шүүмжлэх болсон. өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр гишүүд ч энэ асуудлыг хөндөж импортоор орж ирж байгаа эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж байсан юм.

Манай улсын хувьд нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог. Иймээс л эмийн сангуудад худалдаалагдаж буй эмийн үнэ хэт өндөр байдаг юм. Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж.

Тэгвэл энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж албаныхан үзэж байна. Ингэвэл ард иргэдэд хүрч буй эмийн хүртээмжийг сайжруулж,чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хамгийн боломжит бага өртгөөр иргэдийн гарт хүргэх боломжтой болох аж.

Дэлхий нийтэд 2 тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа байдаг аж. Харин эдгээр хүмүүсийн тоонд манай иргэд орж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ салбарт шинэчлэл хийж эмийн уян хатан үнийн бодлого баримтлах нь зүйтэй болов уу.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dd 2015-03-06 14:59:33
    bvh em ni hulhi baidag tegeed deer ni vntei baina shtee. vntei baij bolno gol ni uugaad ubchniin edgeedeg em heregtei bna ard irged bidend getel em emch 2 iin y...
    112.72.13.181
    Мэдэгдсэн Хариулах
  • good boy 2015-03-06 07:38:36
    unenshdee muu sain malnuud oorosdoo unegui avgh baigaashdee
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-03-06 03:18:31
    Manaid emnii une undur baigaa ni unen EHNBauguullaguud uursduu unee het nemeed baih yum
    124.158.94.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-06 02:32:48
    Monosiin emnyyd kheterkhii ynetei yumaa. Yalanguya tarkhi medreliin systemiin emnyyd. 24-khun shirkheg n' 60 garan myanga. Bid khaana amidraad bnaa
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-06 01:53:57
    Manaid emnii une heterhii undur unen.Joroor hymdruuij olgoj baigaa em bur undur unetei Monosin em bur undur bna Odoo yaraltai araga hemjee avaathee
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-06 01:13:19
    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба...
    122.201.21.199
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-06 00:56:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.181
    Мэдэгдсэн Хариулах