Нэг сумын харъяат 130 иргэн хэлмэгдэж байжээ
Төв аймгийн Лүн сумын харъяат нэр бүхий 130-аад иргэнийг хувьсгалын эсэргүү лам нарын “Төв” хэмээх бүлэгт холбогдуулан баривчилж, тэдгээрээс 95 иргэдэд  “Ёнзон хамбын бүлэгт элссэн, бусдыг элсүүлсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, бослогод бэлтгэсэн, тагнуул хийсэн” гэх зэрэг үндэслэлээр буудан алах ял оноож, хөрөнгийг нь хураан авч байжээ.
 
Лүн сум  тэр үед  олон ламтай, хурал номын газар ихтэй,  мөн нийслэл хүрээнд ойрхон байсан зэрэг нь  тус сумын харъяат иргэд   хэлмэгдүүлэлтэд олноор  өртөхөд нөлөөлсөн аж.
 
Энэхүү улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Төв аймгийн Лүн сумын харъяат иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тус сумын төвд босгосон Гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр боллоо.
 
Уг арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.