Бен Хожес: “Оросын 12 мянган цэргийн албан хаагч Украйнд байна”
 Европ дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлагч Бен Хожес Берлинд ийм мэдэгдэл хийжээ. Америкийн цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар одоо Украйны зүүн хэсэгт Оросын 12 мянган цэргийн албан хаагч байна. Тэдний дотор цэргийн зааварлагч, зэвсэглэлийн орчин үеийн системийн засвар үйлчилгээ хийдэг техникийн мэргэжилтнүүд болон байлдааны анги нэгтгэлүүд байгаа аж. Үүн дээр Крымд байрлаж байгаа 29 мянган хүнтэй цэргийн бүлэглэлийг нэмэх хэрэгтэй гэдгийг Бен Хожес хэлэв.
 
Крымийн хойгийг авахаас өмнө Украйн ба Оросын хооронд байгуулсан гэрээ ёсоор тус хойгт 25 мянга хүртэлх цэргийн албан хаагч байрлахыг зөвшөөрдөг байсан. Одоо дээр дурдагдсан 41 мянгаас гадна 50 мянга орчим цэргийн албан хаагч Украйны хилийн ойролцоо байрлаж байгаа аж.
 
Украйны зүүн нутагт Оросын цэрэг байгааг нотлох шинжээчдийн үнэлгээнээс өөр баримт бас байгааг Хожес генерал хэлжээ. Тухайлбал, Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын мэдлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ажлыг электрон аргаар алдагдуулах гэсэн удаа дараагийн үйлдэл үүний нэг жишээ юм байна. Хожесийн хэлж байгаагаар ийм нөлөөллийг “Гэртээ хонгилын өрөөнд сууж байгаад хийдэг төхөөрөмжөөр үүнийг хийх боломжгүй”. Үүнээс гадна салан тусгаарлагчдын ашиглаж байгаа их буу ба пуужингийн систем гэх мэт хүнд зэвсэглэл олон тоотой байгаа нь бас нэг нотлох баримт болно гэсэн байна. Тэдгээрийг Донбасст гэрийн нөхцөлд хийх боломжгүй гээд тэр олон тооны хүнд зэвсэглэлийн заримыг нь салан тусгаарлагчид засгийн газрын цэргээс олзлон авсан байж болох ч дийлэнхийг нь Оросоос авсан гэж Хожес генерал хэлсэн байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • heheh 2015-03-18 07:22:40
    ene oros gaihainuudiig but tsohih heregtei
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • bbb 2015-03-06 07:15:30
    hehe.d hariugaa av dansaa yavuulvhih
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2015-03-06 04:34:37
    orosuudad hariug ni ogoh heregtei sh dee
    202.5.196.169
    Мэдэгдсэн Хариулах