​Монголын боловсролын салбарт нэгэн шинэ сэтгүүл мэндэллээ
Монголын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсад таниулах, залуу судлаачдыг дэмжиж, тэдний үзэл бодол болон судалгааны ажлыг нийгэмд хүргэх, боловсрол судлал, инновацийн орчин үеийн ололт амжилт, мэдээллийг түгээх үйлсийг редакцийн бодлогоо болгосон Монголын боловсрол-Инноваци сэтгүүл байгуулагдаж, анхны дугаар нь хэвлэгджээ.

Сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэнтэй холбогдуулж сэтгүүлийн нийтлэлийн бодлого, цаашдын зорилгын талаар танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус сэтгүүл нь судалгааны сэтгүүл болохын хувьд судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх боловч эрдэмтэн, судлаачдын үзэл бодлгыг хүргэх ярилцлага булан, боловсрол, инновацийн чиглэлээр олон нийтийн санаа бодлыг хүргэх зорилго бүхий хэлэлцүүлэг булан зэргийг мөн багтаасан байна.  Тус сэтгүүл нь улиралд 2 дугаар гарах ба монгол, англи хэлээр хэвлэгдэх давуу талтай юм. 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine