Гомдлын дийлэнх нь барилгын метр квадратын зөрүүтэй асуудал байдаг
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр болох гэж байгаатай холбогдуулан ШӨХТГ-ын  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын  мэргэжилтэн н.Мөнххандтай ярилцлаа.
 
-Тун удахгүй Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
 
-Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны  өдрийг дэлхийн олон улсын байгууллагууд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хүрээнд “Зөв хооллолт” гэсэн уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ШӨХТГ-аас 45 хоногийн аян зарлаж, хэрэглэгчдэд зөв хооллох талаар ЭМЯ, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэх мэт байгууллагуудтай хамтраад тодорхой мэдээллүүдийг өгөхөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
 
-Энэ жилийн хувьд “Зөв хооллолт” уриан дор явагдаж байна. Монголчуудын хувьд зөв хооллолтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагад хэр нийцэж байгаа гэж бодож байна вэ?
 
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн амын давс буюу сахарын хэрэглээ маш их үүнээс болоод голчлох хүндрэлтэй өвчнүүд үүсч байна гэсэн байр суурины үүднээс эрүүл мэндийн байгууллагуудад энэ талын мэдээллийг хүргэсэн. Манай орны хувьд энэ өдөртэй холбогдуулаад 5 голлох өвчин буюу сахар давсны хэрэглээтэй холбоотой асуудлуудаар мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хувьд  хэрэглэгчид өөрийн сонголтондоо нийцүүлэн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид сонголтоо хийхдээ тухайн бараа бүтээгдэхүүний талаарх үнэн зөв бодит мэдээллээр хангагдсаны үндсэн дээр бараа бүтээгдэхүүнээ авч хэрэглэх эрхтэй байгаа. Үүнийг  хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд заасан байдаг.
 
-Хэрэглэгч гэж хэн бэ. Энэ талаар?
 
- Ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг зөвхөн хувийн хэрэгцээ буюу ахуйн хэрэгцээндээ зориулан худалдаж авсан худалдан авалт, үйлчилгээг хэлж байгаа. Тэгэхээр хэрэглэгч гэдэг нь  үйлдвэрлэлийн зориулалатаар ч юм уу бусад үйл ажиллагааны зориулалтаар бус  зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулж бүтээгдэхүүн үйлчилгээ авсныг  хэлнэ.
 
-Монгол Улсын хэмжээнд шат шатанд хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх явдал нэлээдгүй гардаг. Сүүлийн үед энэ талаар гомдол санал хэр ирж байна вэ?

-Гомдол бол тасралтгүй ирдэг. Ихэнх нь ахуйн үйлчилгээний зориулалттай ялангуяа баяр ёслолын үйл ажиллагаатай холбогдон сүүлийн хэдэн сар их ирсэн. Жишээ нь хими цэвэрлэгээтэй холбоотой, бодисын урвалаас болон өнгө алдсан, агшиж, сунасан гэх гомдол нэлээд ирсэн. Худалдаа үйлчилгээ явуулж байгаа хувь хүн болоод байгууллага хоорондын  гэрээ дутуу дулимаг хийгдсэнээс болоод гэрээ хүчин төгөлдөр бус болох зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудын талдшийдвэр гарсан гэх гомдол их ирсэн.
 
-Танай байгууллагын зүгээс хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийдэг. Сүүлийн үед хүнсний асуудалтай холбоотой  зөрчил гарсан уу?

-Манай байгууллага хэрэглэгчийн гомдлыг барагдуулан ажилладаг. Бидэнд ирж байгаа гомдлын дийлэнх нь барилгын метр квадратын зөрүүтэй асуудал байдаг.  Сахарын агууламж болон тухайн бүтээгдэхүүнээс болж хохирсон  гэх гомдол одоогоор бага байгаа.

-Барилгын м.кв гэдэг юм уу тэр тал дээр асуудал их гардаг гэсэн.  Тийм байгуулагуудад хариуцлагыг хэрхэн тооцдог вэ?

-Барилгын хяналт шалгалтын тухайд өмнө нь манайх хийсэн хяналт шалгалтынхаа дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр хүргэж байсан. Тухайн барилгын компаниуд стандартын дагуу хэмжилтээ хийгээгүйгээс болоод хэрэглэгчид хохирсон м.кв-ын зөрүүтэй байдал илэрсэн. Ийм зөрчилтэй байгуулагуудад стандартаа мөрдөөгүй хэрэглэгчийг хохироосон гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авах ч юм уу, тухайн байгууллага хэрэглэгчийг хохиролгүй болгох арга хэмжээг авах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж холбогдох хариуцлагыг ногдуулж байгаа.
 
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийн хүрээнд 45 хоногийн аян зохион багуулж байгаа. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон тодорхой дурьдвал?

- Энэ хүрээнд хэрэглэгчдэд зөв мэдээлэл хүргэх үүднээс ЭМЯ болон бусад байгууллагуудтай хамтраад “зөв хооллолт” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэх ажлуудыг хийж байгаа. Мөн хэвлэл  мэдээллийн байгууллагуудаар дамжуулан цуврал мэдээллийг хүргэх ажил хийж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 2003 оноос хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс хойш ямар ч шинэчлэлт өөрчлөлт хийгдээгүй  учраас хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар эрдэмтэн мэргэд судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Дараагийн нэг ажил нь урд хөрштэй хамтран тодорхой асуудлуудын хүрээнд  хоёр улсын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар ажиллаж байна.

-Өмнөх жилүүдэд ямар уриан дор тэмдэглэж байсан бэ?

-Дэлхийн олон улсын хэрэглэгчийн байгууллагаас тухайн өдөрт зориулан уриа гаргадаг.  Тухайн жилийн уриатай холбогдуулан хүүхдийн дунд гар зургийн уралдаан, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хүрээнд “зөв хооллолт” гэсэн уриатай учраас арга барилаа өөрчлөн хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилготой ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-05 05:19:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.157
    Мэдэгдсэн Хариулах