Шүүх шинэчлэгдэх үү, ухрах уу

“Шүүхийн шинэчлэлээ буцаах уу, эсвэл өөрөөр авч үлдэх үү” энэ асуултанд Хаврын чуулган хариулт өгнө. Өөрөөр хэлбэл, ирэх хаврын чуулганаар хамгийн түрүүн хэлэлцэх асуудал шүүхийн тухай байх юм.

Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно .../ заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Улмаар ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байгаа юм.

Эндээс шүүхийн шинэчлэл буцаж байна. Хэрвээ Үндсэн хуульд нийцүүлэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол шүүхийн шинэчлэлийн дагуу байгуулагдсан шүүхүүд шүүн таслах эрх зүйн чадамжгүй болж, Монгол Улс шүүх байгууллагагүй болно гэж тайлбарлаж болно. Гэхдээ УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх ёстой учраас эртлэн дүгнэлт хийх нь утгагүй юм.  

Уг нь шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хэргийг иргэний, захиргааны, эрүүгийн төрлөөр ангилан дагнасан шүүгчид, дагнасан шүүхэд хянан хэлэлцэж эхэлсэн. Дагнасан буюу мэргэшсэн шүүгчид хэргийг хянан хэлэлцэж байгаад хохирогч, нэхэмжлэгч, шүүгдэгч, гэрч гээд аль аль талаасаа таатай байгаагаа илэрхийлж байгаа.

Мөн манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуул буй 79 шүүхийн ерөнхий шүүгчдээс санал авахад шүүхийг дагнасан хэлбэрээр шүүх байгуулсныг дэмжиж, энэ хэвээр нь үлдээхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. "УИХ-ын хаврын чуулган эхлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдээд байна. Хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс хуулийн төслийг Засгийн газарт танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан хуулийн төслийг УИХ-д уламжлах бэлтгэл ажлыг хийж байна" гэдгийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлж байна.  

Шинээр өргөн барих хуулийн төсөлд, Одоо хэрэгжиж буй шүүх байгуулах тухай хуулийн төслөөр анхан шатны шүүх аль болох иргэдэд ойр, харин давж заалдах шатны шүүх илүү мэргэшсэн байх ёстой гэдгийг голчлон баримталж байгаа аж. Нийслэлд байгаа давж заалдах шатны шүүх нийт хэргийн 50-60 хувийг шийдвэрлэж байгаа бол үлдсэн хувийг аймгуудын шүүх дагнан шийдвэрлэж байгаа юм. Иймээс хоёроос гурван аймгийн дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь оновчтой сонголт, шийдвэр байсан гэдгийг ШЕЗ-ийн удирдлагууд онцоллоо.

"Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас "Гурван аймгийн дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь үндсэн хуультай нийцэхгүй байна. Дүүргийн эрүүгийн болон иргэний шүүхийг дүүрэг дунд байгуулсан, Дархан-Уул, Орхон аймагт захиргааны шүүх байгуулахдаа Сэлэнгэ, Булган аймгийг хамруулсан хуулинд нийцэхгүй байна" гэх шийдвэрийг гаргаад байгаа юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүдийг захиргаа, эрүү, иргэн гэж дагнасан хэлбэрээр хэвээр үлдээхийг зорилго болгоод байгаа. Тиймээс шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд шүүхийг иргэдтэй аль болох ойр болгож Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын дунд байгаа давж заалдах шатны шүүх байгааг Цэцийн шийдвэрт нийцүүлэн аймаг аймагт хэргийг шийдвэрлэх. Мөн Сэлэнгэ, Булган аймгуудад захиргааны хэргийн шүүхийг байгуулах бололцоог судалж хэрэгжүүлэх зэрэг боломжийг судлаж үзэж байгаа гэнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд багагүй мөнгө шаардагдах нь бас нэгэн бодох ёстой асуудал мөн. Хэрэв шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн аймаг бүрт шүүх байгуулвал нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөг шаардах бөгөөд шүүхийн тоог 24-өөр, шүүгчийн тоог дахин 90-ээр нэмэх шаардлагатай юм.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд нэгэнт эхлүүлсэн ажлыг хэсэг хугацаанд харах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр "Дахин газар бүрт шүүх байгуулна гэвэл нэмээд 100-гаад шүүгч томилно. Дахиад л цалин мөнгө, дахиад л ажлын байр. Баахан зардал гарна. Тиймээс 2021 он хүртэл энэ асуудлыг хойшуулах хүсэлтэй байгаа" гэдгийг илэрхийлсэн билээ. 

Тиймээс шүүхийн бүтцийг арай өөр өнцгөөс харж, Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт аль болох нийцүүлсэн хуулийн төслийн хувилбаруудыг Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулахаар ШЕЗ-өөс төлөвлөж байгаа бололтой юм.  Нэгэнтээ Цэцийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гээд гарчихсан болохоор Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бодит байдал дээр ажиллаж, алдаа, оноог нь мэдэрч долоо хэмжиж нэг огтлох шаардлага тулгараад байна. Үгүй бол шүүхийн шинэчлэл урагшлах биш ухрах болоод байна. 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зоргоо 2015-03-05 14:56:43
    аймаг аймагтаа иргэдээсээ холдож болохгүй гэж дээд тэнгэрээс лүндэн буулгасан одоо хуулиа хуучнаар мөрд ард түмэнд өлзийтэй шүүхтийн ер зөвлөл ажилгүй бга тат
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуучнаараа 2015-03-05 13:51:55
    Энэ юу бичээд бнаа хуулийн байгууллагууд хуучнаараа байлгах санал өгсөн шүү дээ. 3 аймгийн дунд 1 шүүх үнэхээр хүндрэлтэй өөрсдийнхөө булайг одоо зогсоо тэгэхгү...
    43.242.243.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зоёо 2015-03-05 09:07:22
    шүүх монголд хэрэггүй ерөнх лөгч гадаадынн бүдүүн дарга байхад болж бнаааа ерөнхийлөгчийн цалинг нэм
    103.242.45.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-05 04:20:21
    одоогийн байгаа чигээр нь байлгаач дээ хөдөө аймгийн шүүхэд хийх ажил бараг байдаггүй л юм билээ
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2015-03-05 02:07:47
    ШҮҮХ БАЙХ ХЭРЭГ БНАУУ. ЭЛБЭГЭЭ АХ ЧИН БҮГДИЙГ ХИЙЧИХ ЮМ БИШҮҮ!!!
    103.229.122.77
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958,ти 2015-03-05 00:48:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.157
    Мэдэгдсэн Хариулах