Р.Жигжид, С.Ганбаатар хоёрыг шахаанд оруулъя
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын бvсэд орших Гацууртын алтны vндсэн ордоос Монгол Улсын олох ашгийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын гишvvн С.Ганбаатар хоёр өдөр, шөнө, тэнгэр, газар шиг зөрvvтэй мэдээлэл хийж ард тvмний толгойг эргvvлж гvйцээд байна.
 
 Уг нь 70 тонн алтны нөөцтэй гэгдсэн Гацууртын ордоос олох нийт мөнгөний 81 хувь нь Монголд vлдэнэ гэж Р.Жигжид сайд тайлбарлаад байгаа. Тvvнийхээр харьцангуй vндсэн ордын хувьд нөөц ихтэй Гацууртын ордын баталгаат нөөц нь 50 тонн. Тодорхой нөхцөлд ашиглах боломжтой нөөц нь 26 тонн, нийтдээ 76 тонн гэсэн.
 
Тэрээр “Ялангуяа манай улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайн биш байгаа vед алтыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монголбанкинд тушаалгах явдал их чухал байна. Хvннvгийн vеийн тvvх дурсгал, соёлын зvйл нь одоо олборлолт хийх гэж байгаа талбайгаас баруун урагш 7-8 км-ын зайтай. Өөрөөр хэлбэл, Ноён уулын сvжигтэй, зурамт гэсэн гурван аманд байдаг. Яг гацууртын аманд одоогоор тийм олдсон зvйл байхгvй. Орон нутаг нь өөрөө орон нутгийн тусгай хэрэгцээнд 129 мянган га газрыг авсан. Тэр дотор нь бас ямар нэгэн булш, бунхан, шарил ороогvй байдаг. Ганцхан Сvжигтэй, Журамт, Хужирт гээд гурван аманд олон янзын олдворууд байгаа” гэж тас мэлзсээр байгаа.
 
Тэгвэл УИХ-ын гишvvн С.Ганбаатар ”“Сентерра гоулд” Гацууртын ордоос 200 сая ам. долларын ашиг хийнэ гэж байгаа нь ердөө л таван тонн алтны цэвэр ашиг. Vндсэндээ 70 тонн алтнаасаа Монголчууд ганцхан тонн алт авах нөхцөл бvрдчихлээ. Гацууртын ордын 20 хувь буюу 40 сая ам. доллар гэдэг бол ганц тонн хvрэхгvй алтны vнэ. Бид 69 тонн алтаа “Сентерра гоулд”-д Бороогийн ордоос 50 тонн алтаа татваргvй алдсан шигээ алдах гэж байна. Ийм луйврыг яагаад ч тэвчихгvй. Тэмцэх болно” гэсэн.
 
Товчхондоо дээрх хоёр эрхмийг Монголчуудын өмнө шахаанд оруулж хэн нь улайм цайм худлаа яриад байгааг тодруулъя.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-04-20 16:48:23
    Ene sd bulsh uhah gd yagaad durlaad bgaa yum boldoo huurhii
    103.229.122.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Ннннн 2015-03-05 06:16:09
    Жигжид хоорхий гар хол. Японд сурсан хумуус л гэнэ ялгаагуй хулгайч нарын гар хол болж
    150.129.143.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Populist vs diplomat 2015-03-05 05:07:15
    Uzeh heregtei
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-05 04:16:40
    халз мэтгэлцээн хийлгээч
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах