Б.Сарандаваа буянт малууд гэж хэнийг хэлэв?
Монголчууд бид хэзээнээсээ л ямар нэгэн юманд амархан итгэдэг, итгэсэн юмандаа туйлшрамтгай зантай ард  түмэн. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд манай оронд олон төрлийн шашнууд орж ирж  гурван сая хүн амтай манай улсын нэг гэр бүлийн гишүүд бүгд  өөр өөр шашин шүтэх боллоо. Тэгвэл тэдний  энэхүү итгэлээр тоглож бизнес хийдэг хүмүүс ч олшрох боллоо.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Буддын, Христийн, Исламын, Мүүнийн шашин гэх мэтийн харь орны янз бүрийн шашин дэлгэрч  тэнд итгэх хүмүүсийн тоо  өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа юм.

2010 оны байдлаар манай улсад 511 сүм хийд шашны байгууллага байгаагаас 200 гаруй буддын сүм, 198 христийн сүм, 44 исламын сүм, бөө мөргөлийн долоо байгаа юм. Үүнээс харахад манай улс нөгөө телевиз  радиогоор харж сонсож байдаг зэрлэг бүдүүлэг тартагтаа тулсан Африкийн орнууд шиг  шашинд хэт итгэж амь амьдралаа даатган залбирдаг байдал бий болоод байна.

Мөн сүүлийн жилүүдэд Бөө мөргөлийн шашин хүч түрэн орж ирж  нэг өрх айлд  заавал нэг зайран, удган байдаг хачин жишиг тогтсон байна. Ёстой л нөгөө найман настай балчраас наян настай буурал гэдэг шиг л хөгшин хөвөө, хүүхэд нялхас хамаагүй бүгд л онгод  сахиус буулгаж үзэж хардаг болсон юм байх.

За тэгээд  бөө ч бай лам ч бай гэсэн ялгаагүй бүгд л хоногийн бор хоолоо залгуулахын төлөө амьдарч яваа хүмүүс шүү дээ. Харин  тэдний хамгийн эрэлт хэрэгцээтэй ид сизоных нь үе бол яах аргагүй мэдээж цагаан сарын дараах үе байдаг.Энд тэндгүй л үзэж харж  тавилан төөргийг нь зааж,  залж,  засч өгнө хэмээн айлдана. Гэнэн итгэмтгий ард түмэн нь хэлсэн бүгдэд нь итгэн ороо бусгаа өнөөгийн нийгмийн хатуу шуурганд өртчихгүй санаатай цагаан сараас үлдсэн жаахан хэдэн төгрөгөө эдгээр гоц мэдрэмжтэй хүмүүст барьдаг болоод байгаа нь нууц биш.

Гэтэл байдгаа барьж сүслэн залбирсан ч амьдрал нь яг л хэвээрээ байгааг даан ч нэг ойлгохгүй юм даа ард түмэн минь. Энэ бол манайхан материаллаг гэхээсээ илүү оюуны ядууралд хэт их орсныг л харуулж буй хэрэг юм.Ямарваа нэгэн хий хоосон зүйлд мөргөж залбирч амьдралаа өөд нь татна гэдэгт итгэдэг хөөрхий ард түмэн. Энэ дүр зураг Африкийн ядарсан улсуудыг эрхгүй санагдуулж байгаа юм.

За яах вэ бөө мөргөл, лам хуварга аль ч нийгмийн үед аль ч улс оронд байдаг зүйл гэж бодъё. Гэтэл сүүлийн үед манайд ховс илбэ дом, энергиэр хүнийг сайн сайхан болгох арга гээч нэг юм дэлгэрээд өнөөх итгэж, үнэмшиж, залбирч  мөргөх дуртай ард түмнээ бас л хуйлруулаад авлаа. “Монгол аура” төв гээч энергээр хүнийг баяжуулж сайн сайхан болгодог хосгүй увидастай газар байдаг юм байхаа. Жил бүр цагаан сарын шинээр Таван хишгийн даллага авч гарч буй жилдээ өвчин зовлонгүй аз жаргалтай дутагдах гачигдах зүйлгүй ёстой л нөгөө бумбын оронд байгаа юм шиг амьдруулна хэмээн иргэдийн тархийг угааж Улаанбаатар паласын их танхимд  хөгшид хүүхнүүдийг дүүрэн суулган нүдийг нь аниулж байгаад л уран гоё зүйл ярьж мөнгө олдог хүн гараад ирсэн.

Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр одоогоос тав, зургаан жилийн өмнө энэхүү цэнгүүн лекц гэж нэрлээд байгаа үзүүлбэрээ хийж эхлээд тасралтгүй жил бүр цагаан сарын дараа хийсээр иржээ.  Энэ жил ч өнөөх айхтар ёслолоо хийсэн.  Мөн л олон түмэн энд хуран цуглаж  гарч буй хонь жилдээ эд мөнгөөр арвин, өвчин зовлонгүй байлгахыг хүсэн нүдээ  анин гуйж суулаа.

Гэвч  Б.Сарандаваа гэгч энэхүү ёслолоо хийхийн өмнө хэдэн малынхаа буянд сайхан амьдарч байна гэх зүйлийг ярьсан нь цахим ертөнцөөр тархаж  нэлээд шүүмжлэл дагуулсан. Учир юу гэвэл Б.Сарандаваагийн хэлж байгаа хэдэн мал нь хэн байв. Тэрбээр өөрийнхөө лекцэнд ирж өөрийг нь даган баяссан өнөөх иргэдээ эргээд мал хэмээн доромжлоод сууж байгаа хэрэг биш үү гэх иргэд цөөнгүй байсан юм. Энэ мэт Б.Сарандаваа мэтийн овжин нөхдүүдийн олз болж байгаа нь манайхныг  оюун санааны доройтолд хэр зэрэг орсныг харуулж байна.

Иргэдийн сүсэг бишрэл дан ганц  үүгээр дуусахгүй зарын сонинуудад ч эдгэрэшгүй хүнд өвчнийг хормын төдийд эдгээнэ, хань, үрийн заяа дуудна гэх мэт зарууд дүүрэн байх болсон. Мэдээж эдгээр хүмүүсийг зорин ирэх хүмүүсийн тоо олширсон учраас л тэд ийнхүү зар тараан суудаг болов уу.  
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DORJBOLD 2015-03-06 08:21:31
    Humuus mini ooroo oortoo itgeech dee. Boon zali mehend orj baih umdaa. Durdee itgesen buhniig dagaj tuilshirdgaa bolioch dee
    202.179.28.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-03-05 19:06:43
    Setgvvl ch yu bicheed bn?????????
    87.154.101.33
    Мэдэгдсэн Хариулах
  • germany 2015-03-05 17:54:52
    ingej erguutej zalitai hun deer ochij baihaar ter mongooroo shirheg talh kg mah avaad haridag boloosoi ene zurgan deerh erguu malnuud!
    81.14.231.169
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-05 15:28:48
    ЗАЛЬТ МАЛ АВГАЙД ШҮТСЭН ҮМБҮҮНҮҮД
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • 444545445 2015-03-05 15:08:10
    ene humuus yaahiin tuld mongotei boloh geed bga, medeej saihan amidrahiin toloo ene amidrald hurehiin toloo zugeer turiivchee bariad erguuleed bolloo gedeg set ...
    182.160.32.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ха ха ха 2015-03-05 14:55:06
    Түрийвч барьсан буянт малнууд.
    202.179.15.12
    Мэдэгдсэн Хариулах
  • fgjjjvv 2015-03-05 13:47:49
    Мал шиг байвал маллах малчин мундахгүй гэдэг санаанд орчихлоо
    103.26.193.56
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2015-03-05 12:46:41
    социализмын үеэсээ ч долоон дор , улам л харанхуй , улам л бүдүүлэг болсоор ...
    112.72.13.51
    Мэдэгдсэн Хариулах
  • bogo 2015-03-05 10:54:15
    Huduunii. Hulduunvvd.....ingej syyhaar. Nom ynshcgaa
    112.72.13.161
    Мэдэгдсэн Хариулах
    • julia 2015-03-05 16:37:55
      huduuniih geheer l hulduu gesen ug bish hotiinh geheeree l nom unshdag ch yum bish hot huduuguur ylgadag chi ooroo jinhdne hulduu bndaa
      103.26.195.113
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-05 09:02:41
    Ард түмний толгойг эргүүлж хагарталаа баяжиж дэлбэрэх дөхсөн тэнэг мэдрэл муутай авгай болиосой. Ард түмний мөнгөөр гэр орон нь алт мөнгөөр дүүрсэн байна лээ.
    202.70.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • чапаев 2015-03-05 07:38:59
    сансартуяа та нарыг хэлж байгаа юм
    183.177.98.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-05 06:56:10
    kkkk манайхан ийм л сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ.
    202.131.228.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2015-03-05 06:21:17
    tenegyydiin armi tend tcuglarsan baih oo
    150.129.140.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-05 05:45:13
    хохь нь оюуны хомсдолд ороод ,ингэж сууж байхдаа таарна
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-03-05 05:10:10
    Hohi nee uhernuudee.
    103.229.123.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-05 04:50:35
    Харин ч эсэргээрээ тэнд хуран цугласан хүмүүсийн буян хишгийг хатагтай Сарандаваа гуай өөртөө далалж хураачихаад байгаа юм биш үү.
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-05 04:13:42
    Энэ танхимд сууж буй хөөрхийс Сарандаваад мөнгөө хулхидуулж байгаа г нь харахад хэнийг мал гэсэн нь ойлгомжтой л байна. Чааваас ийм амьтад Монголд их олон болсо...
    202.5.196.86
    Мэдэгдсэн Хариулах
  • lh 2015-03-05 03:59:04
    Дэлхий сөнөнө гээд л солиороод байсан хаа бна
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Саараа 2015-03-05 03:21:51
    Хохь чинь
    103.229.123.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-05 03:02:46
    мухар сүсэгт итгэн сарандаваа авгайд маллуулхаа болъя,түүний үгээр сайжирсан юм хүмүүст ховор шүү,амьдрал хүнд үед хүмүүсээр наадаж өөрөө хагарлаа
    202.179.15.233
    Мэдэгдсэн Хариулах
  • f 2015-03-05 02:26:10
    buyantai maluud geheer oor yu geh yum be ha ha
    182.160.2.205
    Мэдэгдсэн Хариулах
  • jagaa 2015-03-05 01:21:32
    Tvriivcheeree dallaad l mungutei bolchihdog bol ajil hiih hereggvi yum bishvv
    150.129.140.85
    Мэдэгдсэн Хариулах
  • MSMSMS 2015-03-05 01:17:35
    SARANDAVAA AVGAIGIIN BUYAND 2015 OND MONGOL XYAMRALAAS GARCH ZURAG DEER BAIGAA XUMUUS TERBUMTAN BOLJ DEE
    112.72.13.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol  2015-03-05 01:16:23
    Xaraxad zaluuxan xumuus l baina yasan zavtai bainaa
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах