Мөс цөмөрснөөс болж автобус осолджээ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 31-66 УБУ улсын дугаартай 21 хүн зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус, 98-39 УНГ улсын дугаартай таван хүн тээвэрлэж явсан ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суужээ.

Уг дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид тухайн газарт ажиллаж автомашинуудыг голын уснаас татан гаргав. Сэрэмжлүүлэг хүргэхэд, манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрчээ.

Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг биелүүлэх, аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг ханган аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагийнууд 2015-03-24 13:27:43
    Сэрэмжлуулээд л байхад Манайхан хэнэггуй улсууд ш дээ
    103.26.194.180
    Мэдэгдсэн Хариулах