Өрнөд Европчуудын өвөг дээдэс нь нүүдэлчид
Одоогийн төв Европт амьдарч байгаа хүмүүс хоёр том давалгаагаар нүүдэллэн ирсэн хүмүүсийн үр удам аж. Одоогоос 3000-аас 8000 хүртэлх жилийн тэртээ одоогийн Герман, Унгар, Швед, Испани болон Оросын нутагт амьдарч байсан эртний 94 хүний цогцос, үлдэгдэлд генетикийн шинжилгээ хийсэн олон улсын судалгааны бүлгийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Хоёр том давалгааны эхнийх нь одоогоос ойролцоогоор 7500 жилийн тэртээ Ойрхи Дорнодоос ирсэн хүмүүс байсан бол дараагийн том давалгаа нь 4500 жилийн тэртээ одоогийн Оросын өмнөд хэсгийн тал нутгаас ирсэн нүүдэлчид байсан байна.
 
Харвардын анагаахын сургуулийн Давид Райхийн удирдсан бүлгийн судалгааны үр дүнг энэтхэг европ хэл анхлан бүрэлдэн тогтсон голомтыг тогтооход ашиглах боломжтой аж. Райх нь “Бид ген дэх хүн төрөлхтний түүхийн талаарх хамгийн их мэдээлэл агуулж байгаа хэсгийг тусгаарладаг тусгай арга боловсруулсан бөгөөд зөвхөн тийм хэсгүүдийг нь судалсан” гэжээ.
 
Судалгаан дээрээ үндэслэн эрдэмтэдийн дэвшүүлсэн таамаг ёсоор тухайн үед анчид ба үр жимс түүгчид амьдарч байсан Төв ба Өрнөд Европыг чигэлсэн хүн амын анхны шилжин суурьшилтыг Ойрхи Дорнодод амьдарч байсан хүмүүс хийжээ. Испани, Унгар, Германы эртний тариаланч ба малчид хоорондоо бараг л ялгаагүй генетикийн хэв маягтай байгаа нь тэднийг Ойрхи Дорнодын үндэстэн ястнуудтай гарал үүсэл нэгтэй гэсэн дүгнэлт хийх боломж олгосон байна.
 
Үүнээс гадна судлаачид Төв Европын хэл үүсч бүрэлдсэн асуудлын талаар орчин үед газар авсан онолоос ялгаатай дүгнэлт хийж. Тэдний бодлоор Төв Европын хэл дээр дурдагдсан анхны давалгаагаар бус харин 3000 жилийн дараа Оросын өмнөд зүгийн тал нутгаас ирсэн нүүдэлчдийн том давалгааны дараа үүсчээ.
 
Улмаар эртний Герман, Төв ба Өрнөд Европын бусад нутгийн хүмүүс Оросын өмнөдөөс ирсэн нүүдэлчидтэй генийн түвшинд төдийгүй хэл зүйгээр гарал нэгтэй гэж таамагласан байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongoluud ch bas 2015-03-04 16:31:07
    Mongoluud ch bas yas yuman deer Altay nuruu Baruun sibirees nuuj irsen dee
    62.163.194.88
    Мэдэгдсэн Хариулах