Спикерийн сурталчилгаа

УИХ-ын дарга З.Энхболд саяхан Японд улсад айлчлал хийх үедээ сүрхий сурталчгаа хийгээд амжжээ. Тэрбээр тухайн үед эх орныхоо хөрсөнд ургасан гурвалжин будааны гурилаар хийсэн гоймонгоор дайлуулсан байна. Энэ тухайгаа УИХ-ын дарга өөрийн твиттер хуудаснаа “Асашёорюү Халх голд тарьсан гурвалжин будааны гурил /soba/-аар хийсэн гоймонгоор дайллаа. Уул уурхайн бус экспорт” хэмээн бичсэн байв.

“Хэдийгээр сайн хүн явснаа, муу хүн идсэнээ” гэдэг ч эрхэм спикерийн хувьд үндэсний экспортыг сурталчилсандаа сэтгэл их л хангалуун байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй мань хүний ийнхүү жиргэсэн нь олон хүнд таалагдаж, Халх голд тарьсан гурвалжин будааг хүнсэндээ хэрэглэхийг эрхэмлэх болсон сурагтай. Юутай ч спикерийн дээрх үйлдэл нь гайгүй сайн сурталчилгаа болсон бололтойдог шүү.

Өглөөний сонин
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine