“Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээнд манай 18 тамирчин оролцоно
Индонезийн “Ерөнхийлөгчийн цом” олон улсын нээлттэй тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд тус улсын  Өмнөд Суматра мужийн Палембангад болно. Тус тэмцээнд 24 орны 126 боксчин оролцохооор мэдүүлгээ хүргүүлжээ. Энэ талаар энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга Сульфа Гани “Зохион байгуулах хороонд 126 боксчин бүртгүүлээд байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нд дуусах учир оролцогчдын тоо нэмэгдэж магадгүй” гэж гэжээ.

24 улс, тэдгээрийн дотор Бангладеш, Тайланд, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Япон, Египет, Бутан, Малайз, Монгол, Балба, Филиппин, Катар, Сингапур болон Сирийн боксчид уг тэмцээнд оролцох аж. Тухайлбал, Тайландын 17, Монголын 18, Филиппиний 17, Египетийн 10 боксчин оролцох юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.