Ховд аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ
Ховд аймгийн Булган, Үенч сумдад мал амьтны гоц халдварт шүлхийн өвчин гарчээ. Өвчний улмаас хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 хүрээд байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Анх өнгөрсөн сарын 2-р сарын 26-ны өдөр анхны дуудлагыг хүлээн авч аймгийн онцгой комисс хуралдан ажлын чиглэл гаргажээ. Үүний дагуу  эмч мэргэжилтнүүд газар дээр нь ажиллахад  200-аад мал өвчилсөн байж болзошгүй шинжтэй илэрсэн байна. Тухайн үед 97 малаас дээж  авч илгээхэд  57-нь шүлхийгээр өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогдсон ч хэвшил зэрэглэлийг нь тогтоогоогүй байна.

Харин газар дээр нь ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд түргэн тестээр оношилж хүн малын гоц халдварт  шүлхий өвчин  мөн болохыг дахин нотлоод байна.

Өвчилсөн малаас дээж авч шинжилгээнд явуулсан ба урьдчилсан байдлаар шүлхий өвчин мөн гэсэн хариу ирээд байгаа аж. Тиймээс Булган, Үенч аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон тул иргэд хөдөлмөрчид, Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Malchin 2015-03-04 12:06:28
    Mongold mal emnelegiig altankhuyagiin zasgiin gazar ustgasanii gor ni garch bna. Makh eksportlono gej byy yari. Naad mal emnelgee deesh ni tat.
    122.201.21.34
    Мэдэгдсэн Хариулах