Солонгос драм, шоу нэвтрүүлгүүдэд эзэмдүүлсэн телевизүүдийг яах вэ
"Монголын нэгэн яруу найрагч Үндэсний радио Хятадаар мэндчилдэг болсон тэр үед би үхнэ” хэмээн хэлсэн байдаг. Түүний хэлсэн  шиг өнөөдөр бараг бүх л телевизүүд Солонгосоор мэндчилэх нь холгүй байна. Энэ бол аюул. Өмнө нь Солонгос драмуудыг ихээр гаргалаа хэмээн үзэгчдээс шүүмж хүртдэг байсан телевизүүд одоо Солонго шоу нэвтрүүлгүүдээр "өвчилжээ". Мөн шинэ залуу телевизүүд олноор байгуулагдаж байгаатай холбоотойгоор Солонгосын шоу нэвтрүүлгүүдийг төрөл бүрээр нь гаргаж эхлээд байна. Энэ арай л хэтэрч байна.

Учир нь телевизийн байгууллага гаргаж буй нэвтрүүлэг контентууд ямар нэгэн хэмжээгээр хүмүүсийн уураг тархинд нөлөөлж байдаг. Гэтэл тэдгээр телевизүүд ирээдүй хойчоо Солонгосыг хэт их шүтэх үзлээр хүмүүжүүлж байгааг шүүмжлэхээс өөр арга үгүй. Солонгос кино драм, шоу нэвтрүүлгүүдийг ёс юм шиг гаргаснаар Монголчуудын уламжлал, ёс заншлыг арчиж, харийнхны хангүг сэтгэлгээгээр залуусын тархийг зад угаах болсоор удаж байгаа ч энэ талаар хэн нэгэн юву ч хийхгүй байгаа нь харамсалтай. Үүний цаана бизнесийн болоод их гүрний холын санаа нуугдаж буй нь нууц биш.

Өнөөдөр Монголд 142 телевиз үйл ажиллагаагаа явуулж байгаагаас эдгээр телевизийн 16 нь өөрийн 56 сувгаа үндэсний хэмжээнд цацдаг. Тэгвэл эдгээр телевизүүд бүгд биш юм гэхэд Үндэсний хэмжээд сувгаа цацдаг ихэнх телевизүүд Солонгосын драмуудыг ёоз ёозоор нь гаргаж байна.
Хэдийгээр телевиз байгуулагдаад зах зээлд хөлөө олтлоо гадны орчуулгын нэвтрүүлэг цацах нь элбэг байдаг ч 2003 оноос өмнө байгуулагдсан хуучны гэж хэлж болохоор бүх телевиз Солонгос киног гаргаж байна. 
Өнөөдөр телевизийн салбарт хүч түрэн орж ирсэн болон орж ирж байгаа телевизүүд ч гэсэн Солонгос киноноос эхлээд Солонгосын шоу нэвтрүүлгүүдийг маш ихээр гаргах боллоо. Тухайлбал, Солонгосын драм дээр нэмэгдээд Солонгосын шилдэг дуучныг шалгаруулах шоу нэвтрүүлэг, “Хааны эрэлд" гэх шоу нэвтрүүлэг, мөн загварын шоу, хүүхэлдэйн кинонууд нь хүртэл Солонгосынх болоод байна. Тэгэхээр зөвхөн өсвөр насных гэлтгүй бяцхан жаалуудын тархинд солонгос соёл, Солонгос хүүхэлдэйн кино тархинд суугаад эхэлжээ. Одоо болимоор юм биш үү. 

Монгол охид, залуус солонгос жүжигчнийг хөл алдан дурлаж, тэднийг дуурайн үс зүс, өмсөж зүүхээ хүртэл өөрчилж, ааш араншин, ардын ухаанаа хүртэл гээн байж, тэднийг хуулбарлаж байна. Монгол залуус нь охидоос ялгарахааргүй зүс царай, хувцас хунартаа анхаарч, нэг л солонгос стиль хөөсөн хүмүүс болон хувирч байна. Гэтэл тархинд нь Монгол ёс суртахуун зан заншлын талаар мэдэх юм юу ч алга. Гэтэл яагаад солонгос кино, солонгос шоу нэвтрүүлгүүдийг энэ телевизүүд “үгссэн” юм шиг бүгд гаргана вэ.  Монголын телевизийн бүх сувгийг эзэгнэн, ямар ч хяналтгүйгээр хүрээгээ тэлж, урагш давшлах энэхүү хангүг соёл,Солонгосын довтолгоог юуны чир дэмжинэ вэ, энэ телевизүүд. 

Бүр сүүлдээ орон даяар сувгаа цацдаг үндэсний хэмжээний телевиз Солонгосын “Iet me in” гэх нүүрний согогтой охидыг шалгаруулж, солонгосын гоо сайхны хагалгаанд оруулдаг нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гаргаж, зохион байгуулаад эхний ялагчаа ч тодруулчихлаа. Гоё сайхан болохыг хүсдэггүй охид бүсгүйчүүд гэж хаа ч байхгүй. Мэдээж, энэ нь тухайн орж байгаа хүндээ сайхан санагдах ч гэлээ нийт масст сөрөг үр дагавартай. Аливаа зүйлийг сармагчин шиг даган дуурайх дуртай манай охид эхээс төрсөн бие хаагаа голж, гоо сайхны мэс заслыг хэт шүтээд ирчихвэл жинхэнэ аюул болох. 
Иймээс Солонгосын энэ олон дуурь, шоу нэвтрүүлгүүдийг танаж, оронд нь Үндэсний эсвэл үндэснийх нь сонирхолгүй байдаг бол өөр орны сонирхол татам шоу нэвтрүүлгүүдийг гаргаж яагаад болохгүй гэж. 

Хэрэв та анзаарсан бол өнөөдөр Солонгосын бараа бүтээгдэхүүн зарж борлуулах бизнес хаа сайгүй дэлгэрч, газар авсан. Солонгосоос бараа зөөж борлуулдаг бизнесийн компаниуд, Монголд бизнес эрхэлж байгаа солонгосчуудын шунал хүслийн золиос нь шилжилтийн насны энэ охид, хөвгүүд болж хувирсны хамгийн тод жишээ энэ. Цаашлаад хувь хүн төдийгүй монгол үндэстний уламжлал, ёс заншил орхигдож, “шоовдорлогдох" болсны гол шалтгаан хангуг соёлыг хэт их сурталчилдгаас ч байж болох. 

Ийнхүү Монголоос ямар ч хараа хяналт хязгаарлалтгүйгээр нэвчиж буй Солонгос кино, шоу, үүнийг дагасан Солонгос бизнес, солонгос хэв маяг танд түгшүүр мэт санагдахгүй байна уу. 

Солонгос дэлгүүр, хоолны газар, ресторан, караоке, хэлний сургалтын төв, хими цэвэрлэгээ, зочид буудал мөн айлд ороход хүртэл солонгос тавилга эзэгнэж байна. Энэ бүхэн солонгос соёлын довтолгоо биш гэж үү. Харин энэ бүхнийг өөгшүүлэгчид нь манай энэ олон телевизүүд юм. Иймээс энэ асуудлыг анхаардаг, мэддэг газар нь одоо дуугарч, хангуг соёлын дотвтолгоог зогсоох цаг иржээ
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-03-12 09:24:36
    Солонгос драм нэг хэв загвартай, манай соёл, зан заншил, гэр бүлийн хоорондох харилцааг их эвдэж байгаа ш дээ манайхан санаа авч дуурайдаг. Энэ бол эмгэнэл
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-05 10:57:00
    Erchvvd ne Arhi, tamhi , Dota togloomond dontson Hvvhnvvd awgai nar ne Korea Kino nd dontson Yaana daa Mongolchuudaa.
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах
  • bolor 2015-03-04 13:18:44
    Hamgiin archaagui yumnuud l solongos kino dram uzdeg yum sh dee
    39.7.47.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2015-03-04 12:24:40
    Solongos kino gargaj bga tv gees tatvar avaa ulsad orlogo bolno
    103.229.123.193
    Мэдэгдсэн Хариулах
  • hangug saram 2015-03-04 12:15:11
    .Ige chonmal choun sengag iya.Uri mudu hangvg mali peugu.hangvg imshig l moggu,hangvg saram i tuimyon chukedda
    202.131.227.186
    Мэдэгдсэн Хариулах
  • БИ ҮЗДЭГГҮЙ Л ДЭЭ ГЭХДЭЭ 2015-03-04 09:15:45
    хэрэгцээ байгаад л гаргаж бгаашдээ цагтаа хотоор дүүрэн түц байгаад одоо алга болж бгаа биздээ түүнтэй л ижил цаг нь ирэхээр цөөрнө нэг л хааж боох гэсэн хүмүүс...
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • ttt 2015-03-04 08:07:58
    Korea kino uzdegui shdee. Korea hoolny gazar ch ordoggui. Hun bur ijil bishee. Gehdee zuv l sedev hunduj
    180.235.184.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Boli boli 2015-03-04 06:10:43
    Odoo bolyyoooo
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах
  • davaa 2015-03-04 03:07:51
    peeh yamar olon televiziin suvagtai ym be shal utgagvi ym
    182.172.201.70
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2015-03-04 01:31:37
    Tegeed uur yu uzeh yum be? tegvel ehleed uursduu saijraach ee !!! shal yambii yumnuud bj
    43.242.243.241
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2015-03-04 01:22:51
    та нар шал тэнэг юман дээр дэмий юм их бичдэг байж ийм чухал санаан дээр яагаад дуугүй байна?
    202.5.202.130
    Мэдэгдсэн Хариулах