СХД-ийн АН-ынхан даргын суудлаа булаалдав
СХД-ийн АН-ынхан нэг “тогоондоо” багтахаа байгаад хэмлэлдэх нь цагаандаа гарч, энэ нь бүр ил тод болов. Тус намын зарим нөхөд өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, өнөөдрийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг МАН-тай хийсэн “маш нууц гэрээ” гэгчийг ил болгосон бол өнөөдөр Л.Эрхэмбаярын гэх хүмүүс хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тэд бол Ш.Одгэрэл, М.Чинболд, Ч.Бямбажав нарын зургаан хүн бөгөөд хоёр сарын өмнө болсон хууль бус цөөн хүний хуралдаанаар СХД-ийн АН-ын даргаар сонгогдсон Ш.Одгэрэл болон түүний багийнхан юм.  Хууль бус гэсний учир нь АН-ын Хяналтын зөвлөлөөс тус хурлыг “Дүрмийн бус хурал” хэмээн дүгнэж, Ш.Одгэрэл одоо хэр нь тамга тэмдгээ аваагүй гэдгийг хэлэхэд илүүц биз.

Тэд уг хэвлэлийн хурлын үеэр тоймтой зүйл яриагүй ч СХД-ийн АН дотор бужигнаан, талцал үүссэнийг батлав. Өөрөөр хэлбэл, албан ёсны даргын суудалд тамга тэмдэгтэйгээ суусан өдгөөгийн дарга Ө.Пүрэвбаатарыг буулгаж, өөрсдөө суух учиртай гэдгээ энэ үеэр хэллээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намаа хагалан бутаргаж байгаа тухай яриад, 2000 оноос хойш сонгиночууд Н.Алтанхуягт дэмжлэг үзүүлж, Ерөнхий сайдын суудал хүртэл явуулсан ч өнөөдөр сонгогч олны итгэлийг алдлаа гэх зэргээр олон зүйлийг ярьсан нь чухам хэнд юу хэлэх гээд байгаагаа ч ойлгуулж чадсангүй. Юутай ч СХД-ийн АН-ынхан хагарч, дотооддоо ихээхэн самуунтай байгааг л тэд батлав.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-03 14:17:12
    ирээдүйн дүүргийн засаг ноёд БОДОХООС ой гутам БУЗАРУУД
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • хэ хэ 2015-03-03 12:35:44
    нээрээ ямар маанаг царайтай гарууд вэ.өөрсдийгөө юу гэж боддог юм болдоо.дүүрэг дотроо л тулгаа тойрч хэрэлдээд, тэрнийгээ түмэнд түгээгээд.
    122.201.31.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Namiin gishuun  2015-03-03 11:39:31
    Gereenii talaar tailbar hiihgui bgaam da novshnuud nam hudaldaj ideed amtashsan garuud gar hul bologchid ni har daa humuus ee
    218.144.51.141
    Мэдэгдсэн Хариулах
  • шодгэрэл 2015-03-03 09:59:50
    эрхэмбаярын цаашилбал хүзүүгүй хүн бэлтрэг нарын дохиогоор хуцаж яваа гөлөгнүүд л байна
    112.72.13.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Бямбага 2015-03-03 08:55:07
    Одгэрэл ээ Ичих булчирхай байна уу новш оо. Нам бузарлах нь чамаар дуусаг. Битгий горьд
    103.242.47.254
    Мэдэгдсэн Хариулах
  • татаа 2015-03-03 08:53:44
    юун маанаг царайтай гаргууд бэ
    103.17.109.131
    Мэдэгдсэн Хариулах