Б.Мөнхханд: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь иргэдийн эрхийг зөрчдөг
ШӨХТГ-т иргэдээс “ломбард” буюу барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаатай холбоотой гомдлууд ихээр ирж байгаа нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэсэн асуудал ихээр гарах болжээ. Тиймээс иргэдийн эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа энэ асуудалд тус газар ямар байр суурьтай байгаа талаар ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Мөнххандтай уулзаж тодруулга авсан юм.

-Ломбарданд эд зүйлсээ тавиад авч чадахгүй байгаа хүмүүсийн эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа асуудалд танайх анхаарал хандуулж байгаа тухай сонссон. Энэ талаар мэргэжлийн хүний үгийг сонсох гэсэн юм?
Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэх, өндөр алданги тооцох, хууль эрх зүйд нийцээгүй гэрээ хийх, эд хөрөнгийг нь худалдан, зарж борлуулах, хэт доогуур үнээр үнэлэх зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарч байна. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 500 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу зээл авах, зээл олгох үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын стандарт MNS 5274:2003 шаардлагуудаар тус тус зохицуулж байна.

-Иргэд ямар асуудал дээр илүү гомдол гаргаж байна вэ? 
 Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дийлэнхи хувийг барьцаалан зээлдэх газруудын зээлийн хүүгийн асуудал эзэлж байгаа бөгөөд энэ нь эдгээр газруудын нийтлэг зөрчлүүдийн нэг болоод байна. Монгол Улсын Иргэний хуульд “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл барьцаалан зээлдүүлэх газрууд нь харилцан тохиролцолгүйгээр шууд тогтсон өндөр хүүг санал болгох замаар гэрээ байгуулж байна. Энэ нь  иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг ашигласан хууль бус үйлдэл юм. Иймд иргэд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авахдаа Иргэний хуульд заасны дагуу хүүгийн хэмжээг багасгах талаар санал гаргаж, тогтоосон хүүгээс бага хүүтэй зээл олгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болно.

-Иргэдэд ийм боломж бараг байдаггүй биз дээ?
Барьцаалан зээлдүүлэх газруудын зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүдээс харахад гэрээнд зээлдэгч талын эрхийг хамгаалсан талаар ямар ч заалт тусгагдаагүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл ихэнхи барьцаалан зээлдүүлэх газрууд зээлдэгчтэй байгуулсан гэрээнд анз төлөх талаар ямар ч заалт тусгаагүй атлаа зээлдэгчээс анз шаардах нь өөрөө хуулийн заалттай харшилж байгаа юм.  Иргэний хуульд Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн хуулийн энэ заалттай нийцэхгүй байна.

-Уг нь иргэд хуулиа бариад явбал маш том боломж, эрх байдаг юм байна? Энэ талаар иргэдэд яагаад мэдээлдэггүй юм бэ?
Ер нь боломж их. Гэрээ хууль бус, хуулийн заалтаас давсан заалттай байдаг бас нэг тохиолдлоос болж иргэд эд хөрөнгөөрөө хохирох явдал их байна. Тухайлбал: Зарим гэрээнд “зээлийн хугацаа дууссанаас хойш 5-7 хоногийн дотор эд зүйлийг худалдан борлуулна”, зөрүү олгохгүй  гэх мэт. Энэ нь Иргэний хуулийн зохицуулалтаас давсан заалтууд юм. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нар хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Манай байгууллага энэ талаар гомдол гаргаад ирсэн хүмүүсийн гомдлыг аль болохоор барагдуулж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зөвлөгөө өгөх ажлыг байнга хийж байгаа.  

-Өндөр үнэтэй эд зүйлсээ бага хугацаатай тавиад алдах тохиолдол их гарах болсон. Энэ талаар иргэдийн эрхийг хамгаалах боломж бий юу?
Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдээс алт мөнгөн эдлэл, үнэт эдлэл, хөөрөг, гар утас, компютер гэх зэргийг 7, 14, 30 хоногийн буюу хэт богино хугацаагаар барьцаалж, хугацаа нь дуусахаар иргэдийн зарим нь эдийн засгийн байдлаасаа болж  барьцаанд тавьсан эд зүйлсээ авч чадахгүй байдалд хүрч байна. Энэ тохиолдолд Иргэний хуульд “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд  барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр иргэд хуулийн энэ заалтыг мэддэггүйгээс маш их хохирч байна.  Мөн Иргэний хуульд “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй” гэсэн заалт байдаг ч энэ нь мөн адил хэрэгждэггүй. Мөн дараагийн нэг асуудал нь барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн хөрөнгийг хэт доогуур буюу үнийн дүнгийн 50 хүрэхгүй хувиар үнэлж авах, худалдан борлуулах үзэгдэл түгээмэл байна.      

-Ломбарданд тавьдаг шаардлага гэж байдаггүй юм уу?
“Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай MNS 5274:2003 стандарт”-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шөнийн цаг гэж тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Гэтэл ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газруудын хувьд амьдрал дээр ажлын цаг гэж нарийн тогтсон цаг байдаггүй шөнийн цагаар ч ажиллаж байгаа тохиолдол цөөнгүй байна.“Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай MNS 5274:2003 стандарт”-д “Үйлчилгээний газрын хүлээн авах ажлын байр нь 8 м2-аас доошгүй талбайтай байх бөгөөд хүлээж авсан бараа, материал, бичиг баримт, үнэт зүйлсийг хадгалах тусгай өрөө, сейфтэй байна гэсэн шаардлагыг ихэнхи барьцаалан зээлдүүлэх газрууд хангаж ажилладаггүй гэх зэрэг зөрчлүүд байсаар байна.   Иймд хэрэглэгч та чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд гэрээ байгуулах, бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авахдаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгаа эсэхийг нягтлан, тодруулж сонголтоо зөв хийх шаардлагатайг анхааруулж байна.  

Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2018-01-25 08:43:30
    bi lombard ajilluuldag, nadaar uilchiluulsen humuus bugd l bayrlalaa gej heleed gardag, manaihan lombardaar uilchluulj sursan sh dee, zah zeeliinhee jamaar l
    202.179.31.91
    Мэдэгдсэн Хариулах
  • bank yg ydarsan bidend 10 minutand 2017-08-10 03:50:39
    bank yg ydarsan bidend 10 minutand heden tugrug gargaj uguhgui bank bol dandaa hunii ami amidral golomttoi yridag estoi muu eriin gazar
    202.179.24.182
    Мэдэгдсэн Хариулах
  • оогий 2016-09-13 01:39:23
    шинээр ломбард ажиллуулах гэсэн юмаа мэддэг хүмүүс нь мэргэжлийн зөвлөгөө өгөөч баярллаа
    103.26.194.110
    Мэдэгдсэн Хариулах
    • E.uynga  2018-04-04 04:32:36
      Sn bn uu bi shineer lombard ajilluulah gsen ym meddeg humuus bval mergejiliin zovolgoo ogooch
      27.123.212.135
      Мэдэгдсэн Хариулах
      • B.b.itgel 2021-06-03 02:30:50
        Hi shiner lombard ajilluulh zuwulguu awsan bol huwaaltsj tus bolooroi ene talaar surgalt medeelel bdgvin bhda
  • Zochin 2015-03-09 01:54:34
    Odoo uy shig hund mungu zeelhee bolison tsagt gants tus boldog l gazar shdee
    203.194.113.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-08 13:59:52
    яаралтай тулгамдсан үед хүнээс гуйхгүй хамаагүй дээр шүүдээ. Ломбард гэхээр л хүмүүс яагаад ингэж их буруугаар бодоод байдгийн болдооо....
    150.129.141.224
    Мэдэгдсэн Хариулах
  • admin 2015-03-08 11:58:50
    mungunii heregtsee shaardlaga garsan uyd hunees guilgui uuriin yumaa baritsaand taviad mungu zeelsen ni hamaagui deer sanagddag
    150.129.142.92
    Мэдэгдсэн Хариулах
  • admin 2015-03-07 05:14:58
    hund jinhene utgaaraa uilchilj bgaa lombard bdag l ym bna lee sandarsan ued l lav hereg bolsonl ym
    150.129.143.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-06 08:09:35
    mungu yaraltai heregtei ued hamgiin ih hereg boldog ni lombard l baidag. humuusiin heregtseeg hangasan zuv ajillaj bgaa lombarduudiig yalgaj salgaj oilgoosoi ...
    203.194.113.82
    Мэдэгдсэн Хариулах