Германы компанийг Оросын олигархад заруулахгүй
Германы шатдаг хий ба газрын тосны “RWE Dea” компанийг Оросын олигарх Михаил Фридманы мэдлийн “LetterOne” хөрөнгө оруулалтын бүлэгт зарахад Лондон хориг тавьж байгаа аж. Хэрэв Оросын олигархийн мэдлийн компани худалдан авбал болзошгүй хориг арга хэмжээнд өртөнө гэж Британийн Эрчим хүч ба цаг агаарын өөрчлөлтийн асуудлын яам ихэд сэтгэл түгшиж байгаа гэдгээ 2-р сарын 28-д мэдэгдсэн байна. Хориг арга хэмжээнд өртөн торгууль төлөх болвол Умард тэнгис дэх шатдаг хий ба газрын тосны орд газрын ашиглалтад сөргөөр нөлөөлж, улмаар хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэдгийг Британийн яам онцолжээ.
 
Энэхүү болгоомжлолын хариуд “RWE Dea” ба “LetterOne” компаниуд энэхүү айдсыг арилгах санал бэлдэн явуулсан ч Британийн яам энэ санал нь асуудлыг шийдэхэд хангалттай бус байна гэж үзжээ. Улмаар Германы компанийг тохиролцоо ёсоор орос олигархын бүлэгт худалдвал цаашид илүү тохиромжтой гурав дахь талд худалдах боломжийг хангах шаардлагыг тавина гэдгээ Британийн яамны сайд Эдвард Дейви мэдэгдсэн байна.
 
Лондон ийнхүү эсэргүүцэж байгаа ч наймаа төлөвлөсөн ёсоор явагдана гэдэгт компаниуд итгэлтэй хэвээр. “The Wall Street Journal” –ын мэдээлснээр талууд 3-р сард худалдах худалдан авах гэрээг хийх аж. Оросын олигарх Германы компанийг 5 тэрбум еврогоор худалдан авч байгаа аж.
 
“RWE Dea” компани нь Германы “RWE” компанийн салбар бөгөөд энэ компани нь Умард тэнгист газрын тос ба шатдаг хийн 12 орд газрыг эзэмшдэг аж. Харин Оросын олигарх нь энэ компанийг худалдан авахын тулд Британийн Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авах ёстой юм байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.