Цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо хэрхэн шийдвэрлэгдэж байгааг хянах боломжтой боллоо
Иргэд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан ч хэн хэрхэн шийдвэрлээд байгаа нь мэдэгдэхгүй уддаг тохиолдол бий. Тэгвэл цагдаагийн газраас иргэд өөрийн өгсөн гомдол мэдээллээ хянах боломжтой системийг нэвтрүүлсэн байна.

Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллага, алба хаагч танд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, бүртгэлийн дугаар бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө.

Та энэхүү хуудсан дээр байрлах бүртгэлийн дугаар, өөрийн регистрийн дугаараар www.service.police.gov.mn цахим хуудсанд хандаж таны гаргасан өргөдөл, гомдол аль цагдаагийн газар, хэлтэст хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой болсон байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.