Д.Сугарын хүү С.Цогд шүүхээс хоёр жилийн ял оноосон байна

Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүх хар тамхи хэрэглэсэн гэх 12 хүнд холбогдох хэргийг өчигдөр/2015.03.02/ хэлэлцсэн байна. Энэ хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог холбогдоод байсан юм.

Шүүх бүрэлдэхүүн С.Цог нарт холбогдох хэргийг хянаж үзээд, масууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутай хэмээн үзэж ял оноосон байна.

Тодруулбал, С.Цог нарт хоёр жилийн ял оноосон талаар эх сурвалж мэдээлж байна. Харин эл хэрэгт холбогдоод байсан гурван иргэнийг цагаатгажээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine