Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа
Хариуцах хүн

 
 
Хамтран ажиллах
1  Эрх зүйн бичиг баримт    боловсруулж, үүрэг даалгавраар хангах 2 дугаар сард Хурандаа 
 Ж.Болдбаатар
НЗДТГ
2  Оюутан –Цэрэг хөтөлбөрт
 зориулсан сургалт зохион байгуулах 
3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх Дүүргүүдийн цэргийн штаб
3   Их дээд сургуульд суралцаж
  байгаа оюутан залуусын
 “Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
  хамрагдах судалгааг  гаргах 
3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд Их, дээд сургуулиудын сургалтын алба
4   Их, дээд сургуулиудтай
  хамтран сайн дурын үндсэн
  дээр цэргийн алба хаах
  сонирхолтой оюутнуудад
  “Цэргийн ерөнхий бэлтгэл”
  хичээлийг сонгон  суралцуулах 
4-6 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав  
Их, дээд сургуулиудын сургалтын алба
5  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах оюутан
  залуусыг эрүүл мэндийн
  үзлэгт хамруулах
5 дугаар сард Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг  
Ажлын хэсэг
6  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах эрүүл мэндийн
  үзлэгт  тэнцсэн залуусыг
  цэргийн албанд татан алба
  хаалгах байгууллагад  
  хүлээлгэн өгөх
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб  
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7   Шаардлага хангасан оюутан
  залуусыг цэргийн тусгай
  бэлтгэл сургалтанд
  хамруулах
6-8 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав БХИС
8  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдан цэргийн алба
  хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сард Хурандаа Ж.Болдбаатар Дүүргүүдийн цэргийн штаб
9 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт  хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн  штабд хүргүүлэх 8 дугаар сард Дэд хурандаа Б.Баямөнх Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2015-03-10 15:27:02
    1 zun haah ymu 4 zun amraltaara ymu
    103.26.194.63
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-03 01:57:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.237
    Мэдэгдсэн Хариулах