"Урамшуулалд дурлагсад ..."
Жилээс жилд төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр л байна. Уг нь цалин бага, ажил их гээд зовлон ихтэй л алба. Гэтэл энэ албанд орохын тулд, төрийн албан хаагч болохын тулд иргэд юугаа ч өгөхөөс буцахгүйгээр улайран зүтгэсээр байгаа билээ. Бүр сүүлийн үед цалин авахгүй байсан хамаагүй гэж ярьдаг болж. Үүнээс төрийн албанд зүтгэгсэд авдаг цалиндаа бус харин нэр хүнд, түүнийг дагасан ашиг сонирхолд тэмүүлж байна уу гэх хардлагыг олон жил, олон ч сэтгүүлч хөндөн бичсэн байдаг.

Харин миний харснаар төрийн албан хаагчид нэр хүнд, эрх мэдлээс гадна “урамшуулал” гэгч зүйлд дурлаад байдаг юм болов уу. Бид ч цөөхөн хэдэн жишээ мэднэ дээ. Тэднээс дурдъя.

Нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал гэх нэрээр 1.8 тэрбум төгрөг суулгасан. Хэвлэлийнхэн яаж ч эсэргүүцээд дийлээгүй. Бүр тойроггүй хэрнээ л тойрогтоо зарцуулах мөнгө хэрэгтэй байна хэмээн сэтгүүлчдийн амыг тагласан төлөөлөгч байна.  Уг нь эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн урамшууллын мөнгийг нь хассан  боловч НИТХ-ын төлөөлөгчид зөвшөөрөөгүй. Харин ч бүр нэмүүлэх саналыг зөрүүлээд оруулж ирсэн. Гэхдээ нэмэх боломж байхгүй учраас энэ жил НИТХ-ын 45 хүн 1.8 тэрбум төгрөгийг хувааж хүртэхээр болж байна. Энэ гуравдугаар сараас тэд улирал тутам авдаг 10 сая төгрөгөө халааслаж эхэлнэ.

Үүн дээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн улирал болгон халаасалдаг таван сая төгрөг, аймаг сумын төлөөлөгчдийн урамшууллын зэргийг нэмвэл маш их тоо гарч ирэх нь ойлгомжтой. Бүр аймаг, сум, дүүргийн жирийн албан хаагчид хүртэл жил бүрийн эцэст үр дүнгийн гэрээний мөнгө гэгч зүйл авдаг байх юм. Үүн дээр гаалийнхан, татварынхан, хяналтын байцаагчид, цэрэг, цагдаагийнхан гээд тоочоод байвал математикийн мэдлэг дутах шинжтэй.

Харамсалтай энэ урамшуулал нэрээр олгогдсон мөнгө хэн нэгний тансаг хэрэглээнд зориулагддаг болохоос улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд наалддаггүй. Булган шуб, гааль дээр буусан автомашин, брендын цүнх мэтэд зарцуулдаг болохоос эмнэлгийн тоног төхөөрөмж, сургууль цэцэрлэгийн ном сурах бичигт зарцуулагдсан түүх байхгүй. Юу үнэн бэ, энэ л үнэн. Тиймээс л энэхүү урамшуулал нэртэй сул орлогод л тэмүүлэгсэд олон байгаа учраас л төрийн алба жил жилээр тэлсээр л байгаа юм.

Уг нь иргэдийн төлөөлөгчдийн хувьд урамшууллаа тойрогтоо зарцуулах ёстой. Гэвч Монголчууд ийм үлгэрт итгэхээ болиод удаж байна. Харин төрийн албан хаагчдын хувьд ийм тийм амлалт байхгүй учраас өөртөө, тансаг хэрэглээндээ л зарцуулна шүү дээ. Хэн ч түүнд нь хяналт тавих эрхгүй. Гэтэл улсынх нь төсөв сүүлийн хоёр жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарч, сайд дарга нар нь аргаа барахдаа ээжүүд, хүүхдүүдийг гомдоох шахсан удаатай.

Хавтгайрсан халамжыг цэгцлэх цаг болсон. Гэхдээ эхлээд хавтгайрсан төрийн хавтгайрсан халамжийг цэгцлэх хэрэгтэй байна. Иргэд нь ханшийн зөрүү, эдийн засгийн хүндрэлд нуруугаа авахуулах шамах зүтгэж байхад цалингаа голсон төрийн нэртнүүд сая, саяаар урамшуулал хүртэж суух нь шударга ёс мөн гэж үү. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-03 12:35:51
    tarialanchidiig ehleed tur demjij ajliig ni ehlvvlsen odoo bolson. yg vnendee owoo ervvljij baisan gazriig dahiad l tam bolgoj bna, uuriinhu tuluu ajillaj baiga...
    202.179.15.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-03 08:33:00
    gazar tarialanchid oorsdiinhoo toloo taria tarichihaad busdiin toloo tarichihsan gej ichihch ugui yarij toroos tarbar tologchdiin mongonoos humsaldagaa bolioch ...
    203.91.119.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-03-03 02:00:04
    урамшуулал гэхээсээ илүү хуулийн хүрээнд ажлаа сайн хийж байгаа төрийн албан хаагчийн нэр хүндийг хууль ёсоор хамгаалах эрх зүйн орчинг бий болгомоор санагддаг....
    202.179.7.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-03 00:59:18
    Бусад гуай нар ч дутахгүй шүү дээ. Айлган сүрдүүлэх, дарамлах зэргээр хахууль бас авчихдаг.
    182.160.1.142
    Мэдэгдсэн Хариулах
  • болор 2015-03-03 00:44:07
    энэ бол зөвхөн эрх бүхий албан тушаалтанд олддог урамшуулал. бусад төрийн албан хаагчдыг энд хамруулж болохгүй байхаа
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах