Т.Мэндсайхан: Дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүй
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан дагнасан шүүхийн зохион байгуулалтын асуудлаар "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс үүдээд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульд заасны дагуу Засгийн газарт танилцуулаад, МУ-ын Ерөнхийлөгчөөр уламжлан хуулийн төсөл өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахдаа нэгдүгээрт, Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар буюу гурван аймгийн дунд, хоёр аймгийн дунд байгуулсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, дүүргийн Эрүүгийн болон Иргэний шүүхийг дүүрэг дундын хэлбэрээр байгуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Түүнээс гадна Дархан, Орхон-Уул аймагт захиргааны хэргийн шүүх байгуулахдаа Булган, Сэлэнгэ аймгийг хамруулсан нь бас хууль зөрчжээ гэдэг үндсэн гурван чиглэлээр шийдвэр гарсан” гэлээ.   

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 79 шүүхийн нийт ерөнхий шүүгч нарын дунд санал асуулга явуулахад дийлэнх нь "Дагнасан шүүхийн тогтолцоог хадгалах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд ч эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг Т.Мэндсайхан дарга энэ үеэр илэрхийллээ. Мөн Үндсэн хуулийн Цэцээс шүүхийн үйлчилгээг иргэдээс холдуулсан байна гэдэг дээр шийдвэр гарсан учраас шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулъя, тухайлбал аймаг тус бүрт давж заалдах шатны хуралдаан хийдэг, тэнд нь шийдвэр нь гардаг бүтэц рүү орохоор зорьж байгаа гэлээ. Гуравдугаарт Сэлэнгэ, Булган аймгуудад Захиргааны хэргийн шүүх байгуулах бололцоог судалж, иргэддээ шүүхийн үйлчилгээг ойртуулах тал дээр анхаарч байна гэсэн юм. Түүнчлэн Цэцийн шийдвэрээс үүдээд Нийслэлийн хувьд дүүрэг тус бүрт шүүх байгуулахаас аргагүй байдалд хүрч байгаа учраас үүнд нийцүүлэн шүүхийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ зохион байгуулалтын хувьд одоогийн дагнасан хэлбэрээ хадгалах ямар бололцоо байна гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалж байна гэлээ.  

Цэцийн шийдвэрийн дагуу шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг аймаг тус бүрт байгуулахаар өөрчлөхөд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзэхээс өөр аргагүй юм. Аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрт шинээр шүүх байгуулахаар бол эдийн засгийн хувьд үр ашиггүй бөгөөд зөвхөн нэг жилийн хугацаанд гэхэд 8-10 тэрбум төгрөг зарцуулахаас гадна шүүхийн тоог 24 дахин, шүүгчийн тоог 90 орчим хүнээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс Үндсэн хуулиар иргэд шүүхэд хандахаас гадна иргэд шүүхэд давж заалдах эрхтэй гэж зааж өгсөн. Мөн Үндсэн хуулиар Хяналтын шатны буюу гурав дахь шатны шүүхийг бас заасан байгаа. Анхан шатны шүүхийн хувьд мэдээж аймаг, дүүрэг тус бүрт байх. Дээр нь давж заалдах шатны шүүхийн хувьд мэргэшсэн, төрөлжсөн байх ёстой. Гэтэл одоо байгаа судалгааг харахаар орон нутаг дахь давж заалдах шатны шүүхийн ачаалал маш бага байгаа. Үндсэндээ Нийслэл дэх давж заалдах шатны шүүхэд хэрэг маргааны 50-60 хувийг шийдэж байгаа бол орон нутагт байгаа есөн давж заалдах шатны шүүхэд хэрэг маргааны 30-40 хувийг шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл тэнд шүүгч нар нь байгаа хэрнээ хэргийн ачаалал байхгүйд гол учир байгаа юм. Тиймээс давж заалдах шатны шүүхийг эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хэргийн ачаалал тэнцвэртэй байх үүднээс тойргийн журмаар байгуулсан юм. Бид Цэцийн шийдвэрийг дагаад аймаг тус бүрт давж заалдах шатны шүүх байгуулна гэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй болж, дагнасан байдлаас ухрахад хүрч байна. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүйгээр эдийн засгийн хэмнэлттэй аргаар давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг аймаг тус бүрт хүргэх гарцыг эрэлхийлж байна гэлээ.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зүчи 2015-03-03 03:08:16
    урд нь тэгээд яаж болоод бсан юм түүгээр нь зохион байгуулахад яачихаад бгаам бэ
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • пурэвбаатар 2015-03-02 13:12:49
    Анхнаасаа болж бутэхгуй ундсэн хууль зорчсон нь тодорхой байхад Тэмуужинг дагаад намираад байсан Та нар буруугаа хулээх хэрэгтэй шуу дээ,
    90.154.65.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-02 11:22:59
    7 хүнтэй болоод бсан ерөнхий зөвлөл 100 гаруй хүнтэй анхан шатны шүүхийн байрыг булааж суучихаад шүүхэд нөлөөлж хууль бус ажиллагаа явуулдагаа зогсоо
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах