Иргэдийн санал, санаачлагыг ажил хэрэг болгоно
Эрүүл аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох ажлын хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэгээс тодрууллаа.
 
-Өнгөрсөн хугацаанд эрүүл аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох ажлын хүрээнд ямар ажлууд хийгдэв?
 
-Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үйл ажиллагаанд бүх шатны төрийн захиргааны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах зорилгоор өнгөрсөн онд “Эрүүл аюулгүй байдлын индекс” гэсэн аргачлалыг нийслэлийн хэмжээнд           боловсруулж, баталсан. Уг аргачлалын гол зорилго бол бидний хийхээр зорьж байгаа иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд хийх ёстой ажил юу болох. Ер нь эрүүл таатай орчин гэдэг нь ямар орчныг хэлэх, иргэдийн ажиллаж, сурч байгаа орчинд юу аюултай айдастай байгаа зэргийг нотолгоонд тулгуурласан судалгаанд үндэслэж боловруулсан. Энэхүү боловсруулах үйл ажиллагаа 2012 оны нийслэлийн статистик too мэдээллэл дээр суурилсан үйл ажиллагааны 42, үр дүнгийн 17 үзүүлэлтээр бид эрүүл аюулгүй байдлыг илэрхийлэх шалгуур үзүүлэлтүүдээ боловсруулсан.
 
Үзүүлэлтээ боловсруулаад     төрийн захиргааны байгууллагын зүгээс энэхүү үйл ажиллагааг сайжруулах үүднээс иргэдийн оролцоог бий болгосон. Ийнхүү иргэдтэй хамтран үйл ажиллагаа явуулсан нэлээд олон ажил хийсэн байна. Тухайлбал, иргэдийн саналыг авч дугаарын хязгаарлалтыг          зохион байгуулсан. Тус ажил эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэг эерэг үзүүлэлт болсон.
 
-“Эрүүл аюулгүй нийслэл” сэвдийн хүрээнд нийтлэлийн уралдаан зарлаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
 
-Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд “Аюулгүй орчин" сэтгүүлийн газартай хамтраад асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг зарлаж байгаа. Энэхүү нийтлэл нь агуулга чанарын хувьд тавигдах шаардлага нь тодорхой байгаа. Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа шийдвэр гаргах төвшний хүмүүсийн хувьд асуудал хаана байна гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Харин тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэн сайн мэддэг. Тиймээс арга замыг тодорхойлоход том хувь нэмэр болох байх гэсэн үүднээс ийнхүү нийтлэлийн уралдаан зарлаж буй. Энэхүү тэмцээний гол зорилго нь эрүүл аюулгүй орчин гэж юуг хэлэх, тухайн орчинд асуудалтай байгаа зүйлийг устгахын тулд ямар ажил хийх хэрэгтэй байна гэдгийг иргэдээсээ сонсох, хамтарч хэрэгжүүлэх сайжруулах зорилгоор “Эрүүл аюулгүй нийслэл” гэсэн уралдааныг зохион байгуулж байгаа юм.
 
-“Эрүүл аюулгүй нийслэл” тэмцээний материалыг ямар шалгуураар авах вэ?
 
-Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн дуу хоолойг төрийн үйл ажиллагаанд тусгах зорилготой тэмцээн учир нийтлэлийн сэдэв, агуулга нь тулгамдсан асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн баримт нотолгоонд тулгаарласан, олны анхаарлыг татсан буюу нийгмийн сэтгэл зүйд нийцсэн байна. Улмаар тухайн нийтлэлийг цаашид энэ талын бодлого боловсруулах шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байна. Тухайн асуудал нь энгийн хялбар, өртөг зардал бага аргаар шийдвэрлэх, зөв гарц гаргалгааг дэлгэрэнгүй тусгасан байх, иргэдийг уриалсан тэдний оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг хэрэгжүүлэхүйц  санал, шийдэлтэй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, нийтлэлийн уралдааны бүтээл нь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд шууд нөлөөлөх юм.
 
-Тэмцээний материалыг хэзээнээс авч эхлэх вэ. Шагналын сан нь иргэдэд сонин байна байх?
 
-Орон даяар зарлаж буй энэхүү уралдааны материалыг энэ сарын 28-наас авч эхэлсэн. Уралдааны шагналын сан нэлээд өндөр байгаа. Тодруулбал, нэгдүгээр байр сая, хоёр 700 мянга, гурав 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна.     Иргэдийн бүтээлүүдийг зүгээр тэмцээнд шалгаруулаад шагнаад өнгөрөх бус НЗДТГ-ын ажлын хүрээнд тусгагдаад ажил хэрэг болгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд 1-2 бүтээл ирүүлж болно. Шударга шүүхийн тулд иргэдийн бүтээлүүдийг кодтой болгож шүүхээр төлөвлөөд байгаа.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.