Газрын бүртгэлээ баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгалаа
Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд болж дууссан билээ. Нийслэлийн найман газарт иргэдийг цахимаар бүртгэсэн. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн  сонгогдсон бөгөөд эдгээр иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулахаар болсон. Газар өмчлөлийн өргөдөл баталгаажуулалтын үеэр Сар шинийн баярын өдрүүд таарсан учир хоёр өдрөөр сунгаж, энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авсан. Тэгвэл эл бүртгэл өнгөрсөн баасан гарагт дууссан юм.

Гэтэл  энэ хугацаанд иргэд  газар өмчлөх эрхээ хангалтгүй баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл 13821 иргэн  газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстойгоос 2881 иргэн нь бүртгэлээ баталгаажуулаагүй байна. Иймээс олон мянган хүнээс нэгэнт сонгогдож, газар өмлөх бүртгэлд сонгогдсон учир тэрхүү эрхийг нь баталгаажуулах боломж олгох үүднээс НӨХГ-аас иргэдийн бүртгэлээ баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгалаа.
Тодруулбал, энэ сарын 2-ны даваа гарагаас эхлэх энэ сарын 6-ны баасан гараг хүртэл бүртгэлийг хүлээн авахаар болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-02 08:22:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.101
    Мэдэгдсэн Хариулах