Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлийг тэмдэгжүүлж, тохижуулна
УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” - ын баримт бичигт Улаанбаатар хотыг “Үндэсний урлаг соёл, өв уламжлалаараа жуулчдын сонирхол татахуйц Азийн бүсийн аялал жуулчлалын хот”, Азийн бүс нутагт сэтгэл татам, байгалийн болон үндэсний соёлын арвин баялагтай аялал жуучлалын төв болгон хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу НИТХ - ын ээлжит  19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийслэл 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа юм. Энэ онд Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

Мэдээлэл сурталчилгааны чиглэлээр
Сөүлийн гудамжинд байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвийг түшиглэн Жуулчны мэдээллийн төвийн салбарыг байгуулж, Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайн бодит дүрслэл бүхий ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсны www.ulaanbaatour.mn портал сайтыг хятад, япон, солонгос хэл дээр өргөтгөж, нийслэлийн аялал жуулчлалын гол байршлуудад цахим мэдээллийн инфомат ажиллуулна.
 
Үйлчилгээг сайжруулах чиглэлээр
Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар" аяныг зохион байгуулна. Улаанбаатар хотын байгууллагууд төрийн болон нийтийн үйлчилгээнд түргэн шуурхай байдал, найрсаг харилцаа, хандлагыг хэвшүүлнэ.
 
Гадаад харилцаа, гадаад сурталчилгааны чиглэлээр
Олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатарыг бие даасан хот болгон сурталчилна. Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах юм.
Зохион байгуулалтын чиглэлээр
Энэ онд шинээр "Учиртай гурван толгой" дуурийг Хүй долоон худагт, "Бест оф Классикс" сонгодог урлагийн үдэш арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулна.  Аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдыг татах соёл, урлагийн 10 гаруй шинэ томоохон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.
 
Аюулгүй байдлын чиглэлээр
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд жуулчны цагдаагийн бие даасан бүтцийг ажиллуулна. Жуулчдыг залилах хэргийг бууруулах арга хэмжээ авч, нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
 
Тохижилт, зохицуулалтын чиглэлээр
Энэ онд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлүүдийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг, маршрутуудыг тохижуулах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жуулчны үйлчилгээний газрууд байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжих юм. НИТХ-аас баталсан Улаанбаатар хотын аялалын гол маршрутын дагуух газрын тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-02 08:26:43
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.101
    Мэдэгдсэн Хариулах