Өвөлжөөндөө байсан 15 үхэр шатжээ
Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр хэрэг гарчээ. Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ийн амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байна гэсэн дуудлага ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт иргэн Д-н эзэнгүй байсан 10х4 хэмжээтэй тоосгон байшин шатсаныг тус сумаас 50 орчим хүн ажиллаж унтраажээ. 

Түүнчлэн Төв аймгийн Жаргалант  сумын гуравдугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг газар иргэн Б-н өвөлжөө шатаж дотор нь байсан 15 үхэр хорогдсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.