"МИАТ"-ийн одоогийн удирдлагууд "Катерингийн" гэх тодотголтой нэгэн шинэ хэрэгт татагдах уу
“МИАТ” ХК-тай холбоотой анхаарал татсан олон асуудал байдгийн нэг нь яалт ч vгvй катерингийн асуудал. Өөрөөр хэлбэл, компанийн бvтэц бvрэлдэхvvнд сайн зохион байгуулалттай, хэвийн vйл ажиллагаатай ажиллаж байсан катерингийн төвийг 2009 оны тавдугаар сарын 29-нд "Катерингийн төвийн vйл ажиллагааг гvйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах тендер" гэгчийг зарлаж ямар ч өрсөлдөгчгvй ганцхан "Нvхт тур" компанийг шалгаруулж өнөөг хvртэл жилдээ гурван тэрбум төгрөгийн ашиг олж хувааж байсан гэсэн vг.
 
 Энэхvv хууль бус тендерийг гэрчлэх маш олон баримт байдаг тухайг бид өмнөх дугаарууддаа хvргэж байсан учраас дахин нурших нь илvvц байх. Асуудлын гол нь “МИАТ”ХК-ийн захирлаар ажиллаж байсан одоогийн захирал Д.Жаргалсайхан тухайн он жилvvдэд тус компанид хариуцлагтай албан тушаал хашиж байсан нэгэн.
 
Д.Жаргалсайхан захирал хэмнэлт биш ашиг харж ажилласан
 
Бvр тодруулбал, тvvний тус компанид ажиллаж байсан тvvхийг сөхвөл, тэрбээр 2002-2004 онд “МИАТ” ХК-ийн тэргvvн дэд захирлаар, 2010-2011 онд тус компанийн нислэг vйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байдаг. Гэтэл гавьяаныхаа амралтад гарчихаад байсан тэрбээр 2011-2012 онд “МИАТ”-ийн Токио дахь Ерөнхий төлөөлөгчөөр томилогдсон. Ингээд vvний дараа нэг их удалгvй 2013 онд “МИАТ”ХК-ийн Ерөнхий захирлын ажлыг гvйцэтгэх болсон юм.
 
Хамгийн хачирхалтай нь тэрбээр “Дайн эрсдлийн даатгалын төлбөр” нэрээр гадаад руу их хэмжээний мөнгө гуйвуулсан хэмээн шvvхээс ял авсан Ц.Орхон даргын орыг залгах болсон юм. Уг нь тухайн vед Д.Жаргалсайхан дарга ч мөн адил шvvхээс ял сонссон нөхөдтэй мөр зэрэгцэн ажиллаж л байсан. Гэтэл тэрбээр энэхvv хэргээс мултарч харин ч бvр “Ерөнхий захирал” гэх их мөнгөний суудалд сууж чадсан азтай нэгэн болж хувирсан. Тvvнийг уг суудалд суусаны дараа маш олон хvн гайхаж “Яаж энэ хэргийн гадна ганцаархнаа Д.Жаргалсайхан vлдэж чадав аа” гэж шогширч байсан хvмvvс олон бийг уншигчид лав мартаагvй байх.
 
 Учир нь тэрбээр тухайн он жилvvдэд ял авсан дарга нартай мөр зэрэгцэн ажиллаж байсан тухайг дээр өгvvлсэн. Хамгийн сонирхолтой нь гавьяаныхаа амралтад гарч ач зээгээ тойруулаад сууж байх ёстой Д.Жаргалсайхан дарга чухам яагаад өнөөг хvртэл “МИАТ”-ийн дархлагдсан захирлаар ажиллах болов гэдэг нь хачирхалтай. Уг нь тэрбээр тус компанийг ашигтай ажилуулахын тулд энэхvv суудалд суусан гэж учир мэдэх хvмvvс ярьдаг. Гэтэл тэрбээр юун “МИАТ” компанийг ашигтай ажилуулах харин ч их мөнгөний урсгал болсон тус газрыг улстөрчидтэй нийлж самарч байна гэж хардахад хvргэж буй юм.
 
Нэгэн баримт татахад өнгөрсөн хугацаанд “Дайн эрсдлийн даатгалын төлбөр” нэрээр гадаад руу их хэмжээний мөнгө урсаж байсан бол одоо “МИАТ”-ийн нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” хоолны асуудал шуугиан тарьж мэдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компанийн удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдvгээр сарын 14-ний өдөр тендер зарлаж энэ сарын 12-ны өдөр ялагчаа тодруулсан юм. Хамгийн гол нь ялагч болсон компаниа тодруулахдаа тендерийн тухай хуулийг маш ноцтой зөрчсөн гэдгийг оролцсон нэр бvхий компаниуд нотлон хэлж байгаа юм.
 
Тухайлбал, Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаагvй, гадаадын олон улсад катерингийн салбартай, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Gate Gourmet” компанийг шалгаруулсан явдал. Уг нь тендер шалгаруулалт нь "Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай" хуулийн заалт болох худалдан авалтын хамгийн доод vнийн санал нь хамгийн сайн тендер байх болно гэсэн заалт байсан юм билээ. Гэтэл тэд энэхvv заалтаа зөрчсөн байна.
 
Өөрөөр хэлбэл, сая болж өнгөрсөн тендерт “МИАТ” ХК-нд нислэгээр хоол хvнсийг худалдах vнийг “Gate Gourmet” компани 6877405 америк доллар буюу 12тэрбум 924 сая төгрөгөөр, харин “Скайкатеринг” ХХК болон “Макс хvнс” ХХК-ийн тvншлэл 11 тэрбум 154 сая төгрөгөөр санал болгосон аж. Гэтэл “МИАТ”-ийнхан нэгтэрбум 770 сая төгрөгийн илvv vнээр ижил төрлийн бvтээгдэхvvн, vйлчилгээг худалдан авах сонголт хийсэн нь яалт ч vгvй анхаарал татаж тэд тендерийн шалгаруулалтаа зөрчжээ гэж хардахад хvргэж буй юм.
 
“Gate Gourmet” компани тендерийн баталгаат хугацааг зөрчсөн
 
Бид өмнөх дугаартаа тендерт оролцсон “Скайкатеринг” компанийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хvргэж байсан. Тус гомдол дээр тенерийн заалт бvрийг нарийвчлан задалж харьцуулалт хийсэн нь тэдний алдаа оноо, хууль зөрчсөн байдлыг тод томруунаар тусгасан байсан юм. Харин тэдний гаргасан гомдлыг Сангийн яамны эрх мэдэл бvхий албан тушаалтан “Маш сайн задаргаа хийсэн гомдол байсан. Бид vvнийг нэг бvрчлэн хянаж асуудлыг шийдэх болно” хэмээж байсан.
 
Хэрвээ эрх мэдэлтнvvд тендерийн заалт тус бvрийг нь нарийвчлан шалгавал маш олон алдаа гарах юм билээ. Хамгийн наад захын гудамжинд явж буй иргэний толгойд “Тендерт хамгийн доод vнийн санал өгсөн компани ялдаг” гэдгийг мэддэг. Угаасаа тендерийн тухай хуульдаа ч vнийн саналыг тодорхой заагаад өгчихсөн байдаг учраас захын Дорж, Дулмаа нар мэдэж буй хэрэг юм. Тэгэхээр өндөр vнийн санал өгсөн гадны компани яагаад ялах болов гэдгийг “МИАТ” ХК-ийн захирал Д.Жаргалсайхан даргаас асуувал зохилтой. Яг vнэндээ тус компани өдгөө онгоцны катерингийн vйлчилгээнээс болж жил бvр хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тухай тус компанид алба хааж байсан нөлөө бvхий эрхмvvд хэлж байсан.
 
Хэрвээ vvнийг ашиг харахгvйгээр зохицуулчихвал “МИАТ” нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бvрэн боломжтой гэсэн vг. Өөрөөр хэлбэл, энэхvv катерингийн vйлчилгээ нь, цаагуураа асар их алдагдалтай байгаа учраас уг гэрээг хvчингvй болгох гэж зvтгэж байсан хvмvvсийг Г.Жаргалсайхан нарын албан тушаалтнууд ажлаас нь халдаг гаж зуршил тогтсон талаар өмнө нь хэвлэлvvд хангалттай мэдээлж байсан баримт ч бий. Шулуухан хэлэхэд “МИАТ”-д учирч байгаа хоёр тэрбум төгрөгийн алдагдал тус компанийн удирдлагуудад ямар нэгэн хэмжээгээр “ашигтай” болоод л өнөөдөрийн “Gate Gourmet” компанийг тендерт ялуулсан гэж хардахад хvргэж буй юм.
 
Тодруулбал,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАVХАТХ/-ийн 24 дvгээр зvйлийн 24.5-д "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хvчинтэй байна.", Сангийн сайдын 2007 оны зургаадугаар сарын 22-ний өдрийн 176 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Зөвлөхөөс бусад vйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг"-ийн 16 дугаар хэсэгт "...Тендерийн баталгаа нь тендер хvчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хvчинтэй байна." гэж заасан байтал өнгөрсөн сарын 08-ны өдрийн 10:30 цагт тендерийн нээлт хийх vед “Gate Gourmet” компани тендерийн баталгаагаа өнөөдөр дуусахаар бичсэн байжээ. Энэ нь ТБОНӨХБАVХАТХуулийн 20 дугаар зvйлийн 20.5 "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд тvvнийг ирvvлээгvй, эсхvл ирvvлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагvй бол захиалагч тухайн тендерээс татгалзана" гэсэн заалтыг зөрчсөн байхад “Gate Gourmet” компанийг ялагчаар шалгаруулсан нь “МИАТ”-ийн удирдлагуудын ашиг сонирхол илт давамгайлжээ гэж харагдаж байна.
 
 Уг нь тендерийн баталгааны хугацаа нэг хоног дутуу байхад буцаадаг гэсэн хууль дvрэмтэй байсаар атал тэд тус компанийн тендерийн баталгааг 47 хоног байхад нь ялагчаар тодруулсан нь яалт ч vгvй хууль зөрчсөн хэрэг болоод байгаа юм. Тиймээс л “МИАТ”-ийн өнөөгийн удирдлагууд “Катерингийн” гэх тодотголтой нэгэн шинэ хэрэгт татагдах уу гэдэг асуудал vvсч болзошгvй болоод байна. Тус компанийн удирдлагуудыг ингэж улайм, цайм хууль зөрчсөн учраас тендерт оролцсон гурван компанийн хоёр нь Сангийн яаманд гомдол гаргаж энэхvv асуудлыг дахин шалгуулахаар болсон юм. Уг нь бид vндэсний компаниа дэмжиж монголдоо хөрөнгөө төвлөрvvлэх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цохон тэмдэглэж хэлээд зогсохгvй “МИАТ” -ийн нэг захирлын халаасанд 40 цэцэрлэг барих мөнгө бий хэмээсэн удаатай. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлсэн энэ vг гашуун vнэн байсан гэдгийг цаг хугацаа алхам тутамдаа харуулсаар байна. Тиймээс “МИАТ” ХК-ийн энэхvv тендерийг АТГ анхааралдаа авч шалгаж тодруулах нь зvйн хэрэг байх.
 
Өөрөөр хэлбэл тус компанитай холбоотой “Дайны эрсдэлийн сан” гэх дуулиант хэргийн араас “Катерингийн” гэх тодотголтой нэгэн хавтаст хэрэг шинээр vvсэж магадгvй нөхцөл байдал vvсч байна гэсэн vг. Эцэст нь хэлэхэд эрх мэдэлтнvvд тэтгэвэрийн насны хvн болох “МИАТ” ХК-ийн захирал Д.Жаргалсайханыг энэхvv суудалд яагаад “Дархлах” болов гэдэг асуулт болж vлдэж байна.
 
Бид дараагийн дугаартаа тус компанийн катерингийн vйлчилгээний талаарх баримтыг цувралаар хvргэх болно.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-03-12 16:23:58
    Mongolchuud sain yavj ur buteeltei ajillaj baigaa huniig hardaj horssondoo helmegduulj hardaj bichehee boliochee. Ene darga tordoo danstai.nertei hun
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-03 00:27:01
    Энэхүү тендерийн сонгон шалгаруулалт Жаргалсайхан болон эрх зүй хариуцсан захирал Баасан цогт нарын хийсэн цаанаасаа захиалгатай ажил шүү дээ.
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-02 07:52:39
    203.194.118.107 минь ээ. МИАТ түүхэндээ улсаас ганц төгрөгийн дотац авч байгаагүй. Худлаа гэвэл Сангийн Яаман дээр очоод захын хүнээс асуу.
    202.170.68.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Монхүү 2015-03-02 07:10:51
    Бичиж байгаа юмаа судлаачээ, малчин сэтгүүлчээ... Хамгийн бага үнэ хамгийн сайн тендер гэсэн ямар ч үг хэллэг байхгүй шүү дээ...
    202.131.242.250
    Мэдэгдсэн Хариулах
  • НЕТ МИАТ  2015-03-02 06:27:06
    улсын төсвөөс хамгийн их татаас авдаг өмхийрч ялзарсан алдагдалтай газрыг татан буулгах хэрэгтэй. чөлөөт зах зээлийн зарчим яагаад үйлчихгүй байна.
    203.194.118.107
    Мэдэгдсэн Хариулах
  • yaana da 2015-03-02 04:18:43
    yu ch gehev de , yaagaad ch ard tumniig shulj ideed ichehgui baih yum. ard olon niit irged ene bugdiig harj baigaa bas negiig bodoj l baigaa. tsuglarch baigaad ...
    112.72.13.104
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-02 01:44:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.101
    Мэдэгдсэн Хариулах
  • tenderiin batalgaa 2015-03-02 00:27:47
    tenderiin batalgaanii hugatsaa ni dutuu baihad asuudaltai iluu baihad asuudalgui shd. Harin dotoodiin hyamd companiig demjihgui bgaa ni l
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах