Гол мөрний мөсний зузаан 10-50 см-ээр нимгэрчээ
Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр явахгүй байж, баталгаат зам, гүүрээр зорчин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Хамгийн сүүлд гэхэд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг “Ширээгийн гол”-д  ЗАА-1675 улсын дугаартай “Зил-130” загварын мод ачсан автомашин голын мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагаар энэ сарын 24-нд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч Зил-131 автомашинаар татан гаргасан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад, энэ сарын 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, ирэх сарын 1-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах ба 2, 3-нд бүх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.