“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" автомашины жагсаал болно
Маргааш “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" автомашины тайван жагсаал болох гэнэ. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явах аж.

Жагсаалын гол зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энэрэл, халамжид өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэхэд орших юм.

Уг үйл ажиллагаанд нэгдэх ирүүлсэн хүмүүсийн тоо 5000  гаруй болжээ. Та ч гэсэн энэ жагсаалд нэгдэхийг хүсэж байна.  Мөн энэ өдөр 18.00 цагт хүчирхийллийн золиос болж хэрцгийгээр амиа алдсан дөрвөн настай охинд эмгэнэл, илэрхийлэх лаатай зултай иргэд Чингисийн талбайд цуглах юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.