Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал өнөөдөр болж байна. Хуралд 21 аймаг, нийслэлийн дүүрэг, клубүүдээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож байгаа юм. Тэгвэл дөнгөж сая холбооны ерөнхийлөгчийг сонголоо.
Тодруулбал, 29 хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Уг санал хураалтад 52 хүн оролцсоноос нэг санал хүчингүй болжээ. А.Ганбаатарын хувьд "Арвин" клубээс нэр дэвшсэн юм.
Үүний дараа дэд ерөнхийлөгчийн сонгууль болж П.Болд 23, Б.Буман-Учрал 22, н.Ганхүү 7 санал авсан байна. Нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг хэн ч аваагүй учраас хамгийн олон санал авсан П.Болд, Б.Буман-Учрал нарын хооронд дахин санал хураалт явуулснаар МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль дахин санал хураалт хийж Б.Буман-Учрал 28, П.Болд 23 санал авчээ. Ингээд ОУХМ Б.Буман-Учрал МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Ами
Olloo.mn