Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны ээлжит Их хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн Их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох бөгөөд Монголын хөлбөмбөгийн хөгжлийн хувьд шийдвэрлэх үйл явдал болох юм.
Сүүлийн жилүүдэд тус холбооны үйл ажиллагаа бусад спортын холбоодоос хамаагүй муу явж ирснийг олон хүн хэлж, шүүмжлэх болсон. Түүнчлэн удирдлагууд нь олон улсын хэмжээнд авлигын хэрэгт холбогдсон нь МХБХ гэх энэ байгууллагын үйл ажиллагаа дампуурсныг харуулсан үйл явдал болсон.
МХБХ-г сүүлийн 10-аад жил удирдсан Т.Ганболд нь өнгөрсөн онд авлигын хэргээр таван жилээр хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд орох эрхээ хасуулсан билээ. Ингээд МХБХ шинэ ерөнхийлөгчөө сонгох шаардлага бий болсон. Энэ удаад иргэд олон нийт энэ спортыг эх орондоо хөгжүүлж чадах тийм хүнийг сонгохыг хүсэж байгаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоо зэрэг байгууллагуудаас жил бүр багагүй хэмжээний санхүүжилт авдаг энэхүү байгууллагыг цаашид хэн удирдах вэ гэдэг нь өнөөдөр тодорхой болно. Ингээд МХБХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх хорооны гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн төлөө
-"Арвис" клубээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар,
-"Хоромхон" клубээс Вульф Петролеум Хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж,
-"Сэлэнгэ Пресс" клубээс Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нарын төлөөлөл нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсон байна.
Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд
-"Дэрэн" клубээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,
-"Улаанбаатарын унаганууд" клубээс Майнспек ХХК-ийн захирал Б.Буман-Учрал,
-"Соёмбын бар"с клубээс ДЦС-5 төслийн удирдагч П.Болд,
-"Хар алмаз" клубээс МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын зэрэг 4 хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд нийт 20 хүн нэрээ дэвшүүлэхээр мэдүүлгээ өгснөөс 4 горилогчийн мэдүүлэг сонгуулийн дүрмийн шаардлага хангаагүй байна. Энэ албан тушаалд
-"Эрчим" клубээс МЭЗ ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Болдбаатар,
-"Сэлэнгэ Пресс" клубээс СэлэнгэПресс ХХК-ийн Ерөнхий захирал М.Болд,
-"Хоромхон" клубээс Хоромхон клубын эзэн Б.Гансүх,
-"Итгэл Найдвар" хөлбөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбат,
-"Хараацай" клубээс Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын мэргэжилтэн Б.Батсайхан,
-"Солонго-Халиун Од" клубээс МУИС, УБТС-ийн ахлах багш Л.Доржжав,
-"Монголын Тэмүүлэл" клубээс МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, техникийн захирал Ш.Жаргалсайхан,
-"Дэрэн" клубээс Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун,
-"Шинэ яармаг" клубээс АТГ-ын САА-н албаны дарга Б.Түмэнбаяр,
-"Сүхийн зөгийнүүд" клубээс Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар,
-"Улаанбаатарын унаганууд" клубээс УИХ-ын Тамгын Газрын гадаад харилцааны ахлах зөвлөх М.Батболд,
-"Соёмбын барс" клубээс Соёмбын барсууд клубын ахлах дасгалжуулагч Д.Энхтүвшин,
-"Хар алмаз" клубээс ЦЕГ-ын ЗБГХТГ-ын дарга Ц.Батсүх,
-"ДМЮ" клубээс "Хүчит Чулуут" ХХК-ийн захирал Б.Батзаяа,
-"Улаанбаатар" клубээс "АПУ Трейдинг" ХХК-ийн маркетингийн газрын дарга Г.Баярмагнай,
-"Хангарьд" клубээс "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг сонгуулийн журмын шаардлага хангаж, сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn