Б.Мишээлт шилдэг боксчин боллоо
ОХУ-ын Комсомольский На Аморе хотод энэ сарын 11-15-нд Афканистан улсад байлдаж явсан ЗХУ-ын цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн боллоо.

Тэмцээнд есөн улсын 130 тамирчин есөн жинд өрсөлдөхөд 56 кг-ын жинд ТСБТСДуС-ийн тамирчин ОУХМ Б.Мишээлт алт, 52 кг-д “Барселона” клүбийн тамирчин Б.Төмөрхуяг хүрэл медаль хүртэж, 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч, 60 кг-д Баянхонгорын М.Батбаяр, Э.Элбэг эхний учраадаа ялагдсан байна. Энэхүү тэмцээнд ОХУ-ын боксчид есөн жингийн наймд нь түрүүлсэн бөгөөд 56 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлт тэмцээний шилдэг боксчны шагнал хүртэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.