Инженерийн хангамжийн байгууллагууд гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага зохион байгуулалтын доор нийслэлийн иргэддээ эрүүл аюулгүй, тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг хамруулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийт 6 байгууллагын 151 хүн, тусгай тоноглолын 18 автомашин техник хэрэгсэл хамрагдаж гал, ус, газар хөдлөлтийн  болзошгүй гамшгийн үед хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах хүн хүчний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нөөцтэй эсэх, бэлэн байдлыг хэрхэн хангасан талаар танилцууллаа. Мөн Нийслэлийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед шуурхай ажиллагааг явуулах чадавхийг дээшлүүлэх, сурган дадлагажуулах хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.

Харин хаврын улирал болж байгаатай холбоотойгоор хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн  гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, шүдэнзийг ил хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, цахилгаан ашиглалтын дүрэм журмы гсайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гарааш, ил зогсоолд авто машинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй,үерийн аманд буухгүй гэх мэт иргэний үүргээ ухамсарлаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалан сахилга зохион байгуулалттай  байхыг анхаарууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.