Ерөнхий сайд долоо хоног бүр нийгэмд тулгамдсан нэг асуудлыг шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүр нийгэмд тулгамдсан нэг асуудлыг шийдвэрлэж байхаар болжээ. Энэ талаар  Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоох шийдвэр гаргасан. Төрийн  өмчит 757 байгууллагад  судалгаа явуулахад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамарсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байсан. Тиймээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоохыг яам, агентлагуудад даалгасан. Энэ хүрээнд шаардлагад нийцээгүй 1000 гаруй жип машиныг дуудлага худалдаагаар худалдах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулна хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэллээ.

Түүнчлэн, Энэ долоо хоногт Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан. Учир нь “Монголын хүн ам  гурван саяд хүрсэн. Тиймээс нийгэмд эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулах нь туйлын чухал. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг энэ оны наймдугаар сараас зориулалтаар нь ашиглахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон” талаар ярив.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв санаа 2015-03-04 03:14:38
    Сайхан санаа байна. Ерөнхий сайд аа Сахарын өвчтэй хүнд олгодог инсулин тариаг 50% хасаж байгаа нь зөв үү Таны саналыг ЭМЯ гуйвууллаа Тариагүй бол үхнэ шүү дээ...
    202.70.42.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-26 18:18:32
    Tenegdej ogoh yum aa. odoo ajlaa hiihgui ni l dee. showdaad. odor buriinh ni ajil yum bish uu. Ene tailbar ogch baigaa ni adilhan baagii bainaa.
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах
  • zovhin 2015-02-26 15:14:54
    teneg temuujin emneleg ashiglagdaj thleh hugatsaag ih hoish tatlaa buruu shiidver gargaj duraaraa durgisn tuugeer gargasAN ZARDLIIG N TOLUULEECH ERONHII SAIDAA....
    49.0.162.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 12:10:26
    шахмал түлш үйлдвэрлэгчдээ дэмжилгэ үзүүлээч
    112.72.13.69
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД БОЛ ХҮН МӨН БИЗ 2015-02-26 09:03:44
    ТЭНД АРИУН ДЭЭД САНАА БАЙВАЛ ЯАНА ГЭЖ... МӨН ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ ТИЙШЭЭ БАЙГАА САЙД ДАРГА НАРЫГАА ХЯНАХ УУ
    202.179.28.1
    Мэдэгдсэн Хариулах
  • БЭЛТГЭЛ ОФИЦЕР ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 2015-02-26 08:53:14
    алба хаагаад нэг жилболоод тэтгэвэрт гарна. цэргийн жилүүд нет боллоо доо Та цэргийн алба хаагаагүй харин цэрэгт яваагүй хүмүүсээс 3 жилийг хасвал зүгээр дээ
    183.177.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бэлтгэл офицер төрийн албан хаагч 2015-02-26 08:48:26
    3 жил хугацаат цэрэг 9 жил офицер яваад одоо болохоор цэргийн алба төрийн алба биш болдог нь шударга биш байна. Эх орныхоо дуудлагаар явж барилгачин дайчин явж ...
    183.177.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-02-26 08:28:01
    хурган дар нар том жийп машин унахыг хориглох шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж суулт хийх гэж байгаа гээ биз дээ. тэд нарын авгай хүүхэд хэцүүдэх нь ээ...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • bumsan 2015-02-26 07:49:23
    hoyor gurav baij bolohguiee. toriin ajil tsalgardana.hiih ajil uldeelgui bolohgui.xa xa xa
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2015-02-26 07:01:57
    saikhan
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-26 05:58:03
    3 baij boldguimuu. Yadaj 2.
    122.201.22.75
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 05:20:36
    Сайхан санаа байна. Ирэх 7 хоногт 14 дүгээр сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэж өгөөч. 2700 аад сурагчид хэцүү хүнд байдалд байна. 2 жил өнгөрлөө.
    202.21.118.10
    Мэдэгдсэн Хариулах