Актлагдсан сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бухимдаж байна
Сүүлийн жилүүдэд манай улсад сургууль цэцэрлэгийн  хүрэлцээний асуудал нэлээд хурцаар яригдах болсон. Ар араасаа  хана нь цуурч, шал нь цөмрөх дээр үеийн барилгуудыг мэргэжлийн хяналтын байгууллага актлах дүгнэлт гаргадаг болсон. Мэдээж хэрэг хэзээ мөдгүй нурж унах барилгад хүүхдүүдийг сургаад байж болохгүй тул мэргэжлийн байгууллага ийн дүгнэлт гаргаж, шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэвч харамсалтай нь ийнхүү актлагдсан сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орох гэж нэлээд хэдэн жилийн нүүрийг үздэг жишиг  тогтоод байна.

Уг нь сүүлийн жилүүдэд манайд хамгийн  хурдан хугацаанд хийж гүйцэтгэдэг ажил гэвэл  өндөр, өндөр байшин, барилгууд л болж таараад байгаа.  Нэг өглөө сэрэхэд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбай,  айлуудын  нар үзэх цонхыг нь хаан байшин барьдаг шигээ сургууль, цэцэрлэгийн шинэ байруудыг ашиглалтад оруулдаг бол өнөөдөр ийм асуудал гарахгүй нь мэдээж. Албаныхан хөрөнгө мөнгөний асуудлаас болж ийнхүү он удаан жил сургуулийн барилгын ажил уддаг гэх тайлбарыг өгдөг. Гэтэл хүүхдүүдийн сурч боловсрох эрдмийн өргөө тэгж их мөнгө, төгрөг харамлахаар асуудал мөн гэж үү, Харин ч бүр ийм асуудал гарсан бол яаж, ийж байгаад л нэн яаралтай шийдвэрлэх ёстой байлтай.

Гэтэл манай төрийн түшээд энэ асуудлыг тоож авч хэлэлцэхийг ч хүсдэггүй муухай зантай. Тиймдээ ч өнөөдөр он удаан жилийн настай, хэзээ нурж унах нь мэдэгдэхгүй анги танхимдаа хичээллэн өдөр хоногийг аргацааж байна. Харин аль хэдийнээ нураад унасан сургуулийн сурагчид дүүрэг хорооныхоо ойр орчмын сургуулиудад хуваагдан хэцүүхэн нөхцөлд суралцаж байна.

Ингэж нэг сургуулийн сурагчид өөр өөр сургуулиудад хуваагдан суралцаж байгаа нь мэдээж хэрэг хүүхдүүдийн сурлагад маш муу сөрөг үр дагавартайг сурган хүмүүжүүлэгч багш нар хэлж байна. Адаглаад хамгийн наад зах нь хичээлийн бус цагаар нэмэлт секц, дугуйлан давтлагад хамрагдаж чадахгүй  нөхцөл байдалд хүүхдүүд байна. Түүнчлэн дан ганц  актлагдсан сургуулийн сурагчдаас гадна хүлээн авч байгаа сургуулийн сурагчдын хичээлийн цагаас ч мөн хугасалж байгаа учир тэдгээр сурагчдын сурлагын чанарт ч өөрчлөлт гарч байгаа аж.

Гэвч хүүхдүүд, багш нар яаж ийж байгаад арга эвээ олон аль болох сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл номоо үзэж байна.Харин эцэг эхчүүд тэднээс өөр бодолтой байна. Хүүхдүүд нь шинэ сургуулийн барилга ашиглалтад орохыг хүлээн  өөр сургуулийн хаяа бараадан зутруухан байдалтай суралцаж байгаад дургүйцэх эцэг эхчүүд шаардлагатай бол жагсаал зохион байгуулахад ч бэлэн байгаа бололтой.

Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдсан 13 сургууль, цэцэрлэгийн барилга байсан. Тэдний дунд буулгаж амжаагүй ч барих төсөв нь батлагдсан цэцэрлэгүүд ч байгаа аж. Сургуулиудын хувьд гурав, 14, 16, 32,38,73 дугаар сургуулиудын  заримынх нь шинэ барилгын ажил эхлээд энэ хичээлийн жилдээ багтан ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. Харин зарим сургуулийнх нь хуучин барилгыг ч нурааж эхлээгүй байдалтай байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-02 00:10:30
    Баянзүрх дүүрэг дэх 14-р сургууль хүүхдүүдээ тал тал тийш тараагаад 3-4 жил болж бна,хуучин барилгаа ч буулгаагүй,хүүхдүүдийг хохироож эцэг эхчүүдийг чирэгдүүлс...
    103.26.195.38
    Мэдэгдсэн Хариулах
  • 11 2015-02-27 13:30:06
    11 surguuliig hurdan barimaar yum.tenderiin budlianaas bolj suragchid hohirsoor bna. Huiten bairand jijighem angid daaran shakhtsaldaj surah gej bui tedniig har...
    103.229.123.69
    Мэдэгдсэн Хариулах
  • ýýæ 2015-02-26 08:44:15
    ÁÇÄ-í 14-ð ñóðãóóëèéí ñóðàã÷èä òàë òàë òèéøýý ,3-í ýýëæýýð õè÷ýýëýëæ,õ¿íä áàéäàëòàé áàéíà....
    202.131.238.122
    Мэдэгдсэн Хариулах
  • aav 2015-02-26 08:27:50
    11 дүгээр сургуулийг 2 жилийн өмнө нураагаад одоо баригдсан зүйлгүй байна. Хүүхдүүдийнхээ оюунд хөгжилд төрөөс хөрөнгө зарцуулмаар л юм даа.
    202.131.233.251
    Мэдэгдсэн Хариулах
  • eej 2015-02-26 05:38:19
    38 syrguuliin hvvhdvvd hetsvv nuhtsuld surch bna suragchiin dvremt hubtsas gej vne ihtei ilegdel mutai hvbtsasiig bainga abah yum SURGUULIIN NURAAH BOLOOGUI ...
    203.91.118.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж  2015-02-26 05:23:12
    38 Сургуулийг нураагаагүй л байна.
    103.26.193.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 05:09:47
    Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын асуудал юу болж байнаа. Барилга хэвээрээ нураагаагүй л байна. Хүүхдүүд хэцүү байна шүү.
    202.21.118.10
    Мэдэгдсэн Хариулах
  • aav 2015-02-26 03:40:32
    38-r surgulig nurana gd huhdude talin 1 taragad haychihsan. german helni gunzgirulsen surgalttai gj bsna odo ch ter n martagdah tishe blson. dahiad hedn jil hul...
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах