Бага мөнгөн дэвсгэртийн зарим нууцлалыг хассан гэв
Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртүүд их гарч байна. Зарим хуурамч дэвсгэрт банкнаас хүртэл гарсан байгаа юм. Гэтэл Монгол банкны зүгээс энэ байдал харьцангуй багасч байгаа гэсэн тайлбарыг өгсөн.

 Харин саяхан цагаан сарын өмнөхөн жижиг мөнгөн тэмдэгт хуурамчаар их гарсан байгаа талаар иргэдийн дунд яриа өрнөжээ. Гэтэл эдгээр нь хуурамч биш, харин зарим жижиг мөнгөн дэвсгэртийн нууцлалыг хассан гэнэ. Энэ талаар Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатар “Олон улсын жишигт бага мөнгөн дэвсгэртэд манайх шиг тийм их нууцлал байхгүй. Тиймээс манай улсын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч компани бага мөнгөн дэвсгэрт өндөр өртөгтэй, бас цаг хугацаа ихээр зарцуулж байна.

Тиймээс бага мөнгөн дэвсгэртийн нууцлалыг хасаач гэсэн санал ирүүлсэн учраас зарим нууцлалыг хассан. Өнгөрсөн оны сүүлчээр бага мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан учраас бага хэмжээгээр хэвлүүлсэн. Хэвлүүлэхдээ зарим нууцлалыг хассан. Тодруулбал 2014 оны сүүлээр шинэ дэвсгэрт хэвлүүлэхдээ нэг, тав, аравтын хорьтын дэвсгэртийн усан хээ буюу Чингис хааны далд хөрөг, товгор хээ, ялтсан утас зэрэг нууцлалыг хассан. Бусад нууцлал хэвээрээ” гэжээ.

Гэвч зарим иргэд үүнд ихээхэн дургүйцэж байна. Улсын хамгийн өндөр нууцлалтай байх мөнгөн дэвсгэртийн нууцлалыг арилгаснаар бага тоотой ч гэсэн хуурамчаар үйлдэх байдал газар авах биш үү гэсэн болгоомжлол байгаа юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-02-26 12:51:34
    Нууцлал багатай хэвлэх вм бол монголдоо хэвлэвэл яасан юм бэ дээ
    103.229.120.246
    Мэдэгдсэн Хариулах