Хөлгvй баян Ц.Мянганбаярын “сvйрэл”
Монголын толгой баян, “мисс хvvхнvvдийн эрлэг” гэгддэг “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр жинхэнэ у тгаараа дампуурлаа гэгдсэн ч бодит байдал дээр байдал шал эсрэгээрээ эргэж байгаа дуулдана. Хэрэг дээрээ мань эр дампуурах бус өөрт байсан бvхий л эд хөрөнгөө ах дvv, амраг садангийнхаа нэрээс холдуулж, өөрийн гараар өсгөж өндийлгөн гаргаж ирсэн урлагийн хэдэн пацаануудын нэр дээр шилжvvлж, дааж давшгvй өр төлбөрөөсөө мултрах тун догь заль хэрэгжvvлж байгаа талаар тvvний ойрын хvн ам алдав. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж компаниа дампуурч байгааг зарлаж эхлэсэн нь цаанаа тун бохир заль агуулсан хэрэг байж.

Тvvний ийнхvv аяглах болсон шалтгаан нь улсад төлөх ёстой татварын их хэмжээний өрнөөс vvдэлтэй гэдэг нь захын хvнд тодорхой. Товчхондоо “Туулын мөсийг долоох шахан байж” овойлгож оцойлгосон “Монгол газар” ХХК-аа дампуурч байна хэмээн олон нийтийг төөрөгдvvлж, төлбөрийн чадваргvй болсноор харагдуулах гэсэн тvvний ээлжит жvжиглэлт гэж ойлгож болно. Одоогийн байдлаар шvvхээс “Монгол газар”-ын аж ахуйн нэгж болон хувь хvмvvст төлж барагдуулах ёстой өрийг 84.6 тэрбум төгрөг хэмээн нэхэмжлээд байгаа. Тодруулбал, Японы “Иточу” корпорацид 59.8 тэрбум төгрөг, Монголбанкинд 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 4.6 тэрбум, Татварын ерөнхий газарт 2.6 тэрбум, "Чингис хаан" банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дvvргийн Нийгмийн даатгалын хэлтэст 435 сая, Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, "Киа моторс" компанид 68 сая төгрөг, "Хьюндай моторс" компанид 18 сая төгрөг, иргэн Д-д таван сая төгрөгийн өр барагдуул хэмээн нэхэмжлээд байгаа. Мэдээж vйл ажиллагаа нь зогсчихоод байгаа компанид 84.6 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш.

Энэ их өрийг төлөхгvйн тулд тэрбээр компаниа дампууруулж, хөрөнгөө бусдын нэр дээр шилжvvлэн гvйж дээрх өрийг төлөхгvй гэсэндээ ёстой л мэддэг, чаддаг бvхнээ хийж байгаа аж. Vгvй ядаж Ц.Мянганбаяр бусад бизнесменvvд шиг хvмvvнлэгийн ажил болон улсдаа хэрэгтэй нэгэн барилга байгууламжийг барьж босгосон бол тvvний энэ их өрнийх нь тал мөнгө нь шингэжээ гэж ойлгож болно. Гэтэл тэрбээр ганц ч бvтээн байгуулалт өрнvvлсэнгvй, зөвхөн зугаа цэнгэл, хvvхэн, хvний санаанд оромгvй бэлэг сэлт,унаа машин зэрэгт мөнгийг баруун, солгойгvй цацсан гэдгийг монголын ард тvмэн мэднэ. Хамгийн хачирхалтай нь “дампуурсан” Ц.Мянганбаяр ноёнтны нэр дээр доорх нэр бvхий компаниуд байдаг аж.

Тухайлбал, “Оргил говь” ХХК, “Эм жи пи” ХХК, “Эйч эм эм” ХХК, “Жи эл си эйч” ХХК, “Монгол цамхаг” ХХК гэх компаниуд. Уг компаниудаа хөл дээр нь босгохын тулд тэрбээр зогсолтгvй эргэж байсан “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч хөөрхий банкыг дампууруулж байсан тvvхтэй. Гэтэл таваас зургаан охин компанитай Ц.Мянганбаяр ингэтлээ дордож дампуурах учиргvйг бизнес гадарладаг захын хvн хэлээд өгнө. Уг нь 1998 оноос “Монгол газар” ХХК Ашигт малтмалын чиглэлээр vйл ажиллагаа явуулж алтны салбарт эрчимтэй ажилласны хvчинд тvvнийг бизнесийн хамтрагчид нь болон монголын ард тvмэн “Алтны магнат” хэмээн өргөмжлөн цоллох болсон.

Тэрбээр 2011 онд татварын гурван тэрбум, байгаль орчин нөхөн сэргээлтийн төлбөр гээд 90 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орж Баянгол дvvргийн шvvхийн шийдвэрээр тvvний компанийнх нь эд хөрөнгийг битvvмжилж байв. Тухайн vед хуулийнхан тvvнтэй vгсэн хуйвалдаж татварын өр болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрийг хав даран өнгөрч, тvvнтэй наймаалцсан талаар шуугиан дэгдэж байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагынхан Ц.Мянганбаярын ээлжит мэхийг нарийвчлан шалгахын оронд тvvнийг жинхэнэ гуйлгачин болсон хэмээн мөн л хаацайлах хандлагатай байгаа нь харамсалтай. Яг vнэндээ өнөөдөр Ц.Мянганбаяр шиг дааж давшгvй өрөнд орсон жирийн иргэн байсан бол аль хэдийнээ Монгол Улсын нэрийн өмнөөс уншуулж, нарсанд очоод аль эрт нааран дээр хэвтчих байсан.

Гэтэл хөрөнгөтэй хvний өмнө толгой гудайсан монголын төр, шvvх засаглал татвар төлөгчдийн мөнгийг хулгайлан завшиж, тасартлаа тансагласан олон хvний ялыг хөнгөрvvлж шоронгоос суллаж байгаа нь жинхэнэ ялзрал, гэмт хэрэг мөн. Эцэст нь хэлэхэд Ч.Мянганбаярын гар хөл болсон урлагийн залуус өнөөдөр тvvний эд хөрөнгийг өөртөө бvртгvvлж, мөнгөтэй хvний дvр эсгэн Гурил vйлдвэрлэгчдийн эсрэг тариаланчдыг турхиран жагсаж, тэмцэж яваа ч энэ бvхний ард Ц.Мянганбаяр ах нуугдан тоглож байгаа гэдгийг эрх биш хууль хяналтынхан гадарладаг юм болов уу, vгvй юм болов уу. Хэрвээ Монголд шударга хууль шvvх засаглал гэж байдаг юм бол бусдад 85 тэрбумын хохирол учруулчихаад сууж байгаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр ямар шийтгэл хvлээхийг харах л vлдэж байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2015-02-27 04:12:45
    Монголын хууль хүчин мөхөсдөж хахуульд автсан бол ҮЙЛИЙН ҮРИЙН ХУУЛЬ лай ланчигийг нь эдлүүлж очих газар нь зардалгүй хүргэх болно. Тэр цаг тун удахгүй.
    180.149.97.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 06:35:59
    84.6 тэрбум төгрөгийн дэргэд шүүхийнхний тавьж буй 19 сая төгрөгийн торгуулийн ял ёстойл яршиг л байна шүү. Энэ төр, шүүх засаглалын ялзралыг арилгах юмсан
    43.242.243.118
    Мэдэгдсэн Хариулах
  • hihhi 2015-02-26 05:38:54
    neg gazar bulsan esvel ofshordsondoooo hooorhiiii
    150.129.143.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-26 05:11:29
    Шуналын дэв, хормойн дон, нүгэлийн тулам...
    49.0.153.27
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-02-26 03:10:36
    Zalitai gar hudlaa yrij urnuus salah sanaatai
    103.229.122.77
    Мэдэгдсэн Хариулах
  • alt 2015-02-26 02:12:39
    populistuud odoo hashgirmaar vum da uyanga ganbaatar davasvren bolorchuluun nar tegej chahgvi vum bol ard irgediig toloolj tend suugaad yadag vum zaigaa 2016 on...
    43.242.241.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 02:03:05
    криминал царайтай нөхөр бна.
    150.129.142.72
    Мэдэгдсэн Хариулах
  • уран 2015-02-26 00:48:40
    Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Эгэл бидний нүдээр харахад энэ хүн амьд явахын аргагүй л санагдах юм. Өөртөө бол болоод л байгаа юм байх даа.
    202.179.20.127
    Мэдэгдсэн Хариулах
    • myanga 2015-02-26 01:05:25
      Нэрийг мөнгөөр сэргээчихдэг юм аа
      103.9.90.66
      Мэдэгдсэн Хариулах