Рөүз дахиад л гэмтчихлээ

“Чикагогийн бухнууд энэ улиралд аварга авна. Үгүй ядаж финалд үлдэнэ” хэмээн сагсан бөмбөг сонирхогчид тайлбарлаж байлаа. Гэвч энэ таамаг талаар болж байх шиг байна. Учир нь бухнуудын гол тоглогч гэгдэх Деррик Рөүс өвдгөндөө гэмтэл авч талбайг орхиод байгаа юм. Түүний хувьд өмнө нь өвдгөндөө гэмтэл авч удаан хугацаагаар талбайгаас хөндийрөөд байсан юм. Гэвч өчигдөр буюу мягмар гаригт бэлтгэлийн үеэр хуучин гэмтлээ сэдрээж, энэ улиралд тоглохгүй байж ч магадгүй байдал хүрлээ.

Түүнийг гэмтлээс эргэн ирэхэд Чикаго бухнуудын дэмжигчид маш ихээр баярлаж байсан. Мөн дахин гэмтэл бэртэл авчихгүй байгаасай ч гэж хүсч байлаа. Гэвч Рөүс гэмтэл авч энэ улирлыг өнжихөөс аргагүйд хүрчих шиг боллоо.

Гэмтлээс хамаарч цаашид тоглох хугацаа нь ч багасаж магадгүй гэж эмч нар хэлжээ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн жил өвдөгний хагалгаа хийлгэсний дараа эмч нь дахиад сэмэрч магадгүй гэж хэлж байжээ. Одоо харин дахиж сэдэрсэн учраас сэмэрсэн зөөлөн эдийг холбож янзлахын оронд бүр авах магадлалтай байгаа аж. Ингэснээр Рөүсийн эргээд талбайдаа гарах хугацаа багасана гэж тайлбарлаж байна.

Драфтын номер нэг сонголт, 2011 оны үнэ цэнэтэй тоглогч сүүлийн гурван жилд ийнхүү гурван удаа маш хүнд гэмтэл аваад байгаа нь энэ юм. Ямартай ч мэс ажилбарт орох нь тодорхой болсон. Үүний дараа энэ улирлыг өнжих эсэх нь тодорхой болох нь.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine