Өнөөдөр болох үйл явдал
ТӨРИЙН ОРДОНД

1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  09.00  цагаас “А”  танхимд:
Хэлэлцэх асуудал:
•         Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд  тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
2.Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаан “А”  танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
•         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•         “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•         “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•         Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;
•         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
•         Компанийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр  өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай,  эцсийн хэлэлцүүлэг/;
•         Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл  /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
•         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр,анхны хэлэлцүүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороотой хамтран хэлэлцэнэ/.
3.Төсвийн байнгын  хорооны хуралдаан “Г”  танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
•         Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /анхны хэлэлцүүлэг/;
•         Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, анхны хэлэлцүүлэг/;
•         Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг  2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;
•         Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл/анхны хэлэлцүүлэг/;
•         Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
“Ардчилсан засаглалын институцын хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн ба сургамж” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны судалгааны хэлэлцүүлэг 14.00-16.00 цагт  “Б” танхимд.

ӨНӨӨДӨР MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00 цагт Монголын уламжлалт харваачдын холбооноос археологийн үнэт олдвор олдсон тухай болон монголын нум сум судлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Шударга ёс” бүлгэмээс улс төрийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт МУИС-ийн багш нарын холбооноос бүтцийн өөрчлөлтийн алдаа дутагдлын талаар баримттай мэдээлэл хийнэ.
-11.00 цагт Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг хөнгөвчлөх, цахим хэлбэрт оруулах зорилгоор Татвар, төлбөр хураалтын шинэ системийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулаа. Энэхүү системийг танилцуулах нээлтийн ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

-11.10-11:40 цагт  “ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР” сэдэвт хэвлэлийн бага хурал Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд болно.
-13.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.