Н.Алтанхуяг & Н.Энхбаяр
Өнгөрсөн намар буюу 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сөvлээс нисэн ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хvртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, АН-ыг vндэслэн байгуулагчдыг золтой л цус харвуулчихаагvй. Тухайн vед Социал демократ намыг vvсгэн байгуулалцаж явсан Р.Гончигдорж, Батаарын сайд нэрээр алдаршсан УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл, Н.Энхбаяр даргын vнэнч фен УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ, өнөөдрийн Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг хойгуураа зогсоож байгаад ёстой нэг зантайтал сайхан гэрээнд гарын vсэг зураатахсан билээ. Хоёрхон хоногийн дараа УИХ-ын гишvvн Д.Зоригтоос эхлээд “Ингэхийг нь мэдсэн бол Ж.Батзандантай хамт гарын vсгээ зурдаг байж” хэмээн шогширч эхэлсэн бол “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас унахгvйн тулд намынхаа гишvvдийн саналыг сонсолгvй авлигын хэргээр ял эдэлсэн хvнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулснаараа “ардчиллыг булшиллаа”, “АН-ыг эвгvй байдалд орууллаа” хэмээн хараацгааж эхэлсэн.

Тэгвэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын найзархал тэрхvv гэрээнээс болж бvрмөсөн салчихаагvй байж болзошгvй хардлага сvvлийн хоёрхон өдрийн дотор Монголын улстөрд хvчтэйхэн дvрэлзэж эхэллээ. Ингэж хардах болсон vндэслэл нь МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишvvдтэй золгохдоо “Намайг элдвээр дайрдаг байсан нэгэн улстөрч манай нам МАН хоёр явцгvй байна. Та улстөрийн булингарыг цэвэрлэлцээч” гэж хэлснээс vvдэлтэй гэдэг нь ч тодорхой. Тэрхvv эсэргvv vгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн байж болзошгvй гэж хардагсад өвсөнд ассан тvймэр шиг л хvрээгээ тэлж байгаа нь ойлгомжтой.

Нөгөөтэйгvvр Н.Алтанхуяг шадарлаж явсан хоёртоо гомдохдоо “Сайханбилэгээ сайхан мэдээрэй, Баярцогтоо баярлах болоогvй шvv” гэсэн хэмээн шар сониноор шуугисан нь ингэж хардах бас нэг vндэслэл болоод байгаа юм. Ямартай ч тун эвгvй найзалчихаж чаддаг хоёр бас нэгэн дуулиан тарьж эхлэв бололтой.

Н.Энхбаярт тэр сvрхий vгийг Н.Алтанхуяг шиг халдаж хэлж чадах зоригтон, тэрслvv нэгэн байхгvй гэж АН-ын учир мэдэх улстөрчид ярилцаж эхлээд байгааг ч эх сурвалжууд баталж эхлээд байна. Нөгөөтэйгvvр Н.Энхбаяр даргыг Сөvлд эмчvvлж байх vеэр тэнд очсон АН-ын томчуудын дотроос Н.Алтанхуяг л хамгийн сvvлд айлчилсан болж таараад байгаа дуулдана. Энэ бvхнээс дvгнэлт хийвэл мөн ч жигтэйхэн учир холбоо нэгэнт vvссэн нь тодорхой болж байх шиг байна. Ер нь тэгээд Монголын улстөрд найзлахгvй найз, урвахгvй улстөр байдаггvй билээ.
 


Д.Энхтүвшин
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asds 2015-03-18 09:30:21
    Uls turd bulingar baigaa ni hend ch oilgomjtoi shuu dee. uneheer Mongoliin tuluu bol hentei ch naizalsan yadgiin.
    203.169.53.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 01:45:03
    ерөнхийлөгч монголоо гэсэн сэтгэлгүй нь нэгэнт ил боллоо,түүнийг огцруулж Энхбаяр шиг шалга ,луйварчин янкыг өршөөсөн нь 1000 жилдээ мартагдахгүй нүгэл,
    202.179.15.233
    Мэдэгдсэн Хариулах
  • ГЭРЭГЭ ГЭЖ ХҮНИЙ НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН С 2015-03-01 02:42:52
    ДУТАГДАЛ ДОГЛДОЛГҮЙ ӨӨ ҮГҮЙ НЭГЭН ХОВОР БИЗ... ГЭХДЭЭ ЁС СУРТАХУУНЫ НОЁН НУРУУ Л БҮХНИЙГ ТОДОРХОЙЛНО ШҮҮ ДЭЭ... НАЙЗ НАР АА... ТӨВ БАЙХ ГЭДЭГ БАС ШУДАРГА БАЙХ ...
    202.179.28.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Who is who 2015-02-25 08:21:21
    Ялтанхуя өр тавьж ах дүүсээрээ зөвлөхүүдтэйгээ олон тэрбум шамшигдуулж эдийн засаг хямруулсан. Намбар их өр тэглүүлж 1000 зам эхлүүлж гадаад нэр хүнд өсгөсөн
    203.194.114.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Э 2015-02-25 07:49:35
    ЭЛБЭГДОРЖИЙН ОЙМСЫГ ГОДОЛЗУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МОНГОЛЫГ САМАРЖ ДУУСЛАА
    103.229.122.77
    Мэдэгдсэн Хариулах
    • Dorj 2015-03-07 00:15:18
      Ter Altanhuyagiig walgah heregtei Ardchlaliig jinchene anarhi bolgocon Hundee
      208.54.39.184
      Мэдэгдсэн Хариулах
  • бид нар 2015-02-25 07:06:25
    Нэг тэрэгний хоёр дугуй даа.
    210.196.213.239
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНАН 2015-02-25 06:49:31
    МАНАН байхад Та нар яах юм бээ. НИЙЛЭЭД ИДЭЭД УЛСАА ЗАРААД ГАДААДАД ЗУГТААНА. НУУСАН МӨНГӨӨРӨӨ НАСААРАА АМЬДАРНОО.
    202.170.71.163
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-25 06:27:23
    Ухаарсан хүний хэлсэн үг байна шүү дээ. Зөв хүндээ хандаж
    182.160.41.91
    Мэдэгдсэн Хариулах
  • saraa 2015-02-25 05:49:30
    altanhuyagiig shorond hiigeech
    112.72.13.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-25 05:38:19
    Алтанхуяг их юм хийсэн ерөнхий сайд шүү зангарагтай
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах
  • G.Ganzorig 2015-02-25 04:46:11
    Jaahan hvvhdvvd shig,chagabanch nar shig hob yriad l...Shou hiih wm aa...
    202.179.20.87
    Мэдэгдсэн Хариулах
  • zov  2015-02-25 04:41:24
    zov zov zuitei demjijj bna
    182.160.3.70
    Мэдэгдсэн Хариулах