СХД-ийн АН-ынхны золголт дээр 101 настай буурай иржээ

Сонгинохайрхан дүүргийн АН-ын удирдлага, гишүүд өчигдөр ахмад гишүүдтэйгээ хүндэтгэн золгожээ. Энэхүү золголтонд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Дэд дарга М.Зундуйдаваа, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Төмөр, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайхан, ДИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Галиндэв, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ахмадын хорооны дарга Б.Батмөнх, дүүргийн намын хорооны гишүүд, намын үүрийн дарга нар, хороодын засаг дарга нар, хороодын ИНХ-ын дарга нар, намын гишүүд оролцсон байна.
Золголтонд оролцогчид намынхаа ахмад гишүүдийг хүндэтгэн золгосоны дотор хамгийн өндөр настай нь тус дүүргийн 27-р хорооны 101 насыг зооглож байгаа Сэр-Од гуай байлаа.

Тус арга хэмжээ нь морин цагт эхлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар ирж буй модон хонь жилдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж үг хэлсний дараа, Монгол түмний бахархал болсон морин хуураа эгшиглүүлж, Үлэмжийн чанар, Алтайн магтаалаар залган үйл ажиллагаа өрнөсөн байна. Намынхаа ахмад гишүүдэд гарын бэлэг гардуулжээ.


Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-24 08:40:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.116
    Мэдэгдсэн Хариулах